solongonews
Жяобайн элбэг хураалт
2021-06-04 09:49
Жяобайн элбэг хураалт

    Ургац хураах, шилжүүлэн ачих, ангилах, савлах ... 06-р сарын 02-ны өдөр Хэнань мужийн Шанчэн шяний Янган суурингийн Чанчүн тосгоны Чяньмао экологийн Жяобай тарих үлгэр жишээ үзүүлэх цэцэрлэгт хүрээлэнд хөл хөдөлгөөн ихтэй байсан. Өдөртөө олон мянган кг жинтэй жяобайг улс даяар зөөвөрлөдөг. Мөн Япон, Солонгос зэрэг газруудад экспортолдог. 

   Гурван жилийн өмнө орон нутгийн засаг захиргаа нь амжилттай хүмүүсийг төрөлх нутагтаа эргэж ирээд бизнес эрхлэхийг дэмжиж, 1200 гаруй мү/1га=15мү/ талбай газарт хоёр улирлын турш жяобай тарих ажлыг хөгжүүлж байна. Мү бүрийн жяобайн уналтыг 7000-8000 кг, жилийн хоёр улиралд мү бүрээс 10 мянган юаний орлого олохыг биелүүлж, "Хоршоо + бааз + тариачин өрхүүд (ядуу өрхүүд)" хэмээх үйлчилгээний загварын дагуу мужийн дотоод, гадаадын 200 гаруй өрхийн жилийн дундаж орлогыг 5000-12000 юаниар нэмэгдүүлсэн ба эдийн засаг, нийгмийн үр өгөөжийн “давхар орлого”-г биелүүлсэн байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл