solongonews
Хятадын хэрэглээний зах зээл сэргэсээр байна
2021-01-04 12:05
2021 онд Хятадын хэрэглээний зах зээл бүрэн хэмжээнд сэргэх чиг хандлагатай байна гэжээ.

Шинэ оноо угтан авах баярт цаг мөчид Хятадын олон газрын хэрэглээний зах зээлүүд ”сайхан эхлэл”-ийг бий болгохыг хичээж, төрөл бүрийн урамшууллын үйл ажиллагаа өрнүүлсэн байна.

Эдийн засагт ээлтэй эдгээр төрийн бодлогууд нь 2021 онд хэрэглээний зах зээл сэргэх магадлалыг улам нэмэгдүүллээ. БНХАУ-ын Худалдааны яамны дэргэдэх судалгааны хүрээлэнгийн Гүйлгээ ба хэрэглээг судлах төвийн дэд захирал Гуань Лишинь хэлэхдээ:

- Дотоодын эрэлт хэрэгцээг өргөжүүлэх, хэрэглээг дэмжих зорилго бүхий урамшууллын бодлогуудыг нийлүүлэлтийн талаас авч үзвэл хэрэглээний үр дүнтэй хангамжийг баяжуулах арга бодлого төдийгүй хэрэглэгчийн талаас авч үзвэл тэр нь мөн хэрэглээний хүчин чадлыг сайжруулах, эрэлт хэрэгцээг идэвхжүүлэх бодит арга хэмжээ болно гэжээ.

- 2021 онд хэрэглээний зах зээлийн сэргэлтийг үргэлжлүүлэн эрчимжүүлж, бараа бүтээгдэхүүний хэрэглээний цар хүрээг улам өргөжүүлэн, Хятад улс дэлхийн бараа бүтээгдэхүүний хамгийн том хэрэглэгч орон болох төлөвтэй байна. Үйлчилгээний салбарын хэрэглээний эзлэх хувийн жин цаашид улам нэмэгдэж, оршин суугчдын хэрэглээний бүтэц шат ахисаар байх болно. Онлайн болон оффлайн хэрэглээний уялдааг хурдасгаж, бизнесийн шинэ хэлбэр, шинэ арга барилын инноваци илүү эрүүл, тогтвортой хөгжих болно гэж тэрээр мөн ярьсан байна.

Найруулагч: S.U
Эх сурвалж : Синьхуа нет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл