
Зургадугаар сарын 16-ныг хятадууд Аавуудын баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Өчигдөр тохиосон энэ баярын өдрөөр аавуудыг магтан урамшуулсан, тэдний алдар гавьяаг дурссан олон үйл ажиллагаа зохион байгуулагдсан байна. Тэдгээрээс хамгийн сонирхол татахуйц үйл ажиллагаа нь шинэ аавын сургалт байсныг “Синьхуа” агентлаг онцоллоо.
Тодруулбал, Хэбэй мужийн Хэншүй хотын нэгэн шяний ардын эмнэлэг “Шинэ аавын хүүхдээ асрах сургалт” нэртэй аав нарын баярын өдөрт зориулсан үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Энэ хүрээнд үрээ өлгийдөж аваад удаагүй байгаа шинэ аав нар эх баригч эмч, сувилагч нарын заавраар хүүхдээ усанд оруулах, хувцаслах, хооллох болон хэрхэн тэврэх зэрэг нярай хүүхдийг асрахтай холбоотой мэдлэг, чадварыг эзэмшсэн аж.
