Бухарестад Төлөөлөгчдийн танхимын дарга Ливью Драгнея, Ерөнхий сайд Михай Тудос нартай тус тус хэлэлцээр хийж, “2017 оны Хятад-Төв, Зүүн Европын улс төрийн намын уулзалт”-д оролцлоо.
Дарга Лю Юньшань Ливью Драгнеятай уулзах үедээ:
- Хятад, Румын хоорондоо уламжлалт найрсаг харилцаатай. Сүүлийн жилүүдэд хоёр орны удирдагчдын хэлхээ холбоо улам нягтарч, улс төрийн харилцан итгэлцэл байнга гүнзгийрэн хоёр орны бүх талын найрсаг хамтын ажиллагааны түншийн харилцаа хурдтай хөгжсөөр ирлээ. Хоёр тал “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтын хоёр орны харилцааны хөгжилд авчирсан шинэ боломжийг сайтар ашиглан хоёр орны сайн сайхан ирээдүйг цогцлоон байгуулахыг хүсэж байна гэж хэллээ.
