solongonews
БАДАРСАН ТӨРИЙН МИНЬ ХААНЫ НИЙСЛЭЛ-ХАРХОРУМ
2017-07-28 15:36
Хархорум хотын буйр дээрээс тэнгэрийг харахад юутай цэлмэг. Алсын уул толгод сүндэрлэн харлаад өөрийн эрхгүй алс ирээдүйн тухай олныг бодогдуулна.

Их Монгол улсын үе үеийн хаад энд төр улсаа засч, түмэн иргэнээ төвхнүүлэн, Монголын төрийг авч явж байсан түүхтэй.  Өнөөдөр  харийн төрөөс хэдэн монгол оюутан монгол нэрээ тогтоохын төлөө сүйдсэн нийслэлийнхээ буур дээрээс өнгөрсөн түүхээ эрэлхийлж байна.

Хархорум музейд ороод Хархорин хотыг сэргээсэн загварыг үзлээ. Загвар дээр монгол гэрийг чавган чинээ бүтээжээ. Хэрвээ энэ загварыг үнэн уул байдлаар нь бүтээсэн бол хэдий их эд материал зарцуулж, хэдий их аварга том бүтээл болох байсан бол.

  Түүхийн ширүүн урсгал харь улсын довтлолт, төр гүрний солигдол зэргээс болоод өнөөдөр Хархорин маань буйр төдий л үлдээд  байна. Монголын хойч болох бидний зүрхэнд үнэ мөнхийн шүтээн болон хоцорлоо.  Тэгэхдээ бид сүйдсэн нийслэлээ дахин сэргээх боломжгүй ч монгол туургатны нэг болсны хувьд Монгол нэрээ хичээж, тухайлсан ажил үйлсдээ мэрийн зүтгэж суралцаж явах хэрэгтэй гэж санаж байна.

  Бадарсан төрийнхээ буйрнаас урагш тэмүүлэх итгэл хүсэл, эрч зориг түүгээд нутагтаа буцнаа.

Зохиогч: Б.Цаснаа
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл