Ерөнхий сайд Ли Кэчян:
- Норвег бол хамгийн эрт Хятад улстай дипломат харилцаа тогтоосон барууны орнуудын нэг юм. Харилцан хүндэтгэх, эрх тэгш зэрэгцэн орших, үндсэн ашиг сонирхлыг хүндэтгэх нь улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэх, хоёр талын харилцааг эергээр хөгжүүлэх үндэс суурь болно гэдгийг Хятад, Норвегийн харилцааны хөгжил харуулж байна. Хоёр орны гадаад хэргийн сайд нар хоёр талын харилцааг хэвийн байлгах асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн. Норвегийн шинэ Засгийн газар "Нэг Хятад"-ын бодлогыг дэмжиж, Хятад улстай харилцааг хөгжүүлэх сайжруулах байр сууриаг дэмжихийн зэрэгцээ Норвегийн хамт хүчин зүтгэж, шинэ хуудсыг сөхөн, хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.
Норвегийн гадаад хэргийн сайд Бренде:
- Норвег Хятадын харилцаа дахин сэргэсэн нь түүхэн ач холбогдолтой бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгт эерэг дохио өгч байна. Норвег "Нэг Хятад"-ын бодлогыг баримталж, Хятад улсын үндсэн эрх ашгийг хүндэтгэх болно. Энэ нь хоёр орны харилцааны хөгжлийн улс төрийн суурь болох учиртай. Норвег өндөр түвшнийг харилцааг эрчимжүүлэн хоёр орны чөлөөт худалдааны хэлэлцээрийг урагшлуулан, усан цахилгаан станц, тэнгисийн газрын тос, байгалийн шатамхай хийг нээх, хөрөнгө оруулалт зэрэг салбар дахь хамтын ажиллагааг өртөтгөн, олон улсын худалдааны либералчлалд хувь нэмэр оруулах болно гэж хэлсэн байна.

