solongonews
Макрон Ван И-г хүлээн авч уулзав
2019-10-22 16:51
Макрон Ван И-ийг хүлээн авч уулзав

Францын ерөнхийлөгч Макрон 10-р сарын 21-нд Парис дахь Элисейн ордонд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И-ийг хүлээн авч уулзлаа.
Макрон Ван И-ээр дамжуулан Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлжээ. Тэрээр: Ши Жиньпин дарга энэ оны 3-р сард Францад амжилттай төрийн айлчлал хийлээ. Би Ши Жиньпин даргатай Франц, Хятад хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Өнгөрсөн 7 хоногт Ши Жиньпин даргатай утсаар ярьж, хоёр орны харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал бодлоо солилцсон. Миний бие Хятадад дахин төрийн айлчлал хийж, Хятадын олон улсын импортын 2-р экспод оролцон, Франц, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, санхүү, иргэний хэрэглээний цөмийн эрчим хүч, хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна.Мөн Европ, Хятадын харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулж, цаг уурын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг дэлхийн тулгамдсан асуудлыг хамтдаа зохицуулахын тулд Хятад улстай олон улсын олон талт үйл хэрэг дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Францын тал бэлэн байна гэжээ.
Ван И: Ерөнхийлөгч Макрон таныг удахгүй Хятадад айлчлахыгхүсэ хүлээж байна. Энэ удаагийн айлчлал дэлхийн хоёр их гүрэн, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн хоёр орон, Өрнө, Дорнын соёл иргэншлийн төлөөлөгчид хоорондын стратегийн чухал зөвшилцөл юм. Одоогоор, олон улсад ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл газар авч байна. Иймээс Хятад, Франц хамтран ажиллаж, олон талт үзэл, НҮБ-ын нэр хүнд, олон улсын харилцааны хэм хэмжээг хамгаалах ёстой. Энэ бол хоёр орны олон улс дахь үүрэг хариуцлага юм. Францын талтай хамт ерөнхийлөгч таны энэ удаагийн айлчлалд бэлтгэж, илүү үр дүнтэй, амжилттай айлчлал болохыг баталгаажуулах төдийгүй Хятад, Франц хамтын ажиллагаагаа бэхжүүлж буй эерэг хүчин, нааштай дохиог олон улсын хамтын нийгэмлэгт түгээхийн төлөө хичээн ажиллахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл