Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулганы Бээжингийн дээд хэмжээний уулзалт 09-р сарын 04-нд амжилттай өндөрлөлөө. Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулганы Бээжингийн дээд хэмжээний уулзалт амжилттай үр дүнд хүрч, Хятад Африкийн харилцааг шинэ түвшинд хүргэн, шинэ эриний Хятад Африкийн найрамдал, хамтын ажиллагаанд бат бөх үндэс суурийг тавилаа хэмээн олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлжээ.
03-нд дээд уулзалтын нээлтийн үеэр дарга Ши Жиньпин, Африкийн орнууд, улс орныхоо хөгжилд тохирсон хөгжлийн замаа хайхад хөндлөнгөөс оролцохгүй, Африкийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, өөрийн хүсэл шийдвэрээ бусдад албаар торохгүй, Африкт туслалцаа үзүүлэхдээ улс төрийн нөхцөл дагалдуулахгүй, Африкт хөрөнгө оруулалт санхүүжилт хийхдээ улс төрийн хувийн ашиг сонирхлыг хайхгүй зэрэг “таван болохгүй” бодлогоо тодорхойлон мэдэгдсэн юм. Эдгээр бодлого олон салбарын өндөр үнэлгээг хүлээсэн байна.
Намибийн Их Сургуулийн улс төр шинжлэх ухааны судлаач Озе Риракко хэлэхдээ, Хятад улс бол Африкийн үүрд хувиршгүй сайн найз бөгөөд Ши Жиньпиний санал болгосон "таван болохгүй" бодлого хүмүүст урам зориг олгож байна гэжээ.
Өмнөд Африкийн нэрт эдийн засагч Монди: Африк Хятад гүн зузаан найрамдалтай бөгөөд хоёр талын хамтын ажиллагаанд сайн сайхан үндэс суурьтай юм. Африк Хятадын хамтын ажиллагаа эрх тэгш, харилцан ашигтай төдийгүй олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Африк Хятадын хамтын ажиллагааны үндэс суурь хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж Африкийн орнууд үздэг гэжээ.
Кенийн Найробигийн Их сургуулийн газарзүй, байгаль орчны судалгааны салбарын дэд профессор Илло хэлэхдээ, " Таван болохгүй" бодлого өнөөгийн болон ирээдүйн Африк Хятадын харилцаанд маш чухал ач холбогдолтой юм. Энэ нь Хятад улс бол Африктай жаргал зовлонгоо хамтатгасан сайн найз гэдгийг харуулж байна гэжээ.
