Нэн ялангуя настайчуудад авч хэлбэл улирлыг дагаж биеэ сувилах нь их чухал юм. Энд холбогдолтой мэргэжилтний дүгнэн гаргасан зуны улиралд биеэ сувилах 5 аргыг уншигчдаа танилцуулъя!
Эрт унтаж эрт босох. Зуны улиралд өдөр урт шөнө богино байдгаас байгалийн жим хуулийг дагаж хүмүүс эрт унтаж эрт босох зуршилтай болбол зохино. Оройн 10: 00 цагаас өмнө унтаж, өглөөний 6: 00 цагт босож, үдэд хагас цагаас илүү унтаж болохгүй. Үүнд зуны уур орсны дараа унтаж амрах цагаа зохистой тохируулбал зохино.
Хүчиллэг идээг илүү идэх. Зуны улиралд элгэн халуун доошлож, зүрхэн халуун дээшилдэг болохоор энэ үед улаан лооль, гүзээлзгэнэ, үзэм зэрэг хүчиллэг идээг идэх нь бөөрийг тамиржуулж ходоод элгийг сайжруулах үйлдэлтэй байдаг. Эдгээр жимс нь чийгийг хөөх, унд тайлах, шингээлтийг сайжруулж чаддаг.
Санаа бодлоо уужуу тайван байлгах. Зуны улиралд олонх хүмүүс амархан дарамтанд ордгоос “сэтгэлээ засах” шаардлагатай. Уураа дарж, сэтгэл санаагаа нам тайван байлгавал зохино. Агаарын дулаан өндөр үед гадуур гаргүй буюу шүрүүн хөдөлгөөнд бага оролцвол зохино. Өөх тостой идээн бага идэж, буурцгийн зүйл, тахиан мах зэрэг идээн илүү идвэл зохино.
Дэлүүгээ сайжруулах. Зуны улирал халуун чийглэг байдаг дул настайчуудын дэлүүний ажиллагаа амархан доройтдог. Иймээс 7 хоногт 1-2 удаа шөл уух буюу шингэн будаа идвэл зохино. Ингэх нь дэлүүний ажиллагаа доройтсоноос болсон биеийн ядраа, идээний дуршил муудах, суулгах зэрэг байдлыг сайжруулдаг. Үүнээс гадна тарвас, виттер зэрэг хүйтэн чанартай жимсийг бага идвэл зохино. Эдгээр идээн нь дэлүү ходоодны ажиллагааг муудуулж, эрүүл мэндэд ашиггүй байдаг. Үүнээс гадна агааржуулагчтай өрөө, чийг нойтон газарт урд хугацаа сууж болохгүй, харин удаан алхах буюу тамирын хөдөлгөөнд илүү оролцвол зохино.
Өвлийн архгийг зон анагаах.Хямраа, салбар мөөрсэн хоолойн өрөвсөл, хамрын өрөвсөл, ходоод дэлүү муудах зэрэг өвчин архгийг зоны улиралд сэргийлэн засвал үр дүнээр сайн байдаг.
