Ли Кэчян: - Таван жилийн турш "16+1 хамтын ажиллагаа" улам төгөлдөржиж, урт хугацаанд баримталж болохуйц туршлага хуримтлуулсан байна. Тухайлбал нэгд, адил тэгш зөвшилцөж, бие биеэ хүндэтгэн туслах. Хоёрт, харилцан ашигтай харилцан хөнгөлөлттэйгээр хамтран ажиллаж, хамт ашиг олох. Гуравт, хүртээмжтэй байж, гар гараа барилцан урагшлах. Дөрөвт, хамт хөгжиж, хөгжлийн үр өгөөжийг эдлэх болно гэжээ.
Мөн ирээдүйг харахад Хятадын эдийн засгийн хөгжлийн нөөц хүчин их байнан. Дунд өндөр хэмжээний өсөлтийн хурдыг баталгаажуулж чадна гэдэгт бид итгэлтэй байна. Хятад улсын зах зээл нээлттэй бөгөөд улам нээлттэй болно. Хятадын хөгжил дэлхийн боломж, Төв, Зүүн Европыг зэрэг орнуудын аж ахуйн нэгжид худалдааны асар их боломж нээнэ. Талууд хүчээ нэгтгэхийг хүсэж байна гэв.
Хятад болон Төв, Зүүн Европын 16 орны худалдаа аж үйлдвэрийн салбарын мянга шахам хүн чуулга уулзалтад оролцов.
