Малчдын үер усанд хашигдсан мянга гаруй хонийг цагдаа нар бүгдийг нь аварчээ
2021-07-20 11:20
Малчдын үер усанд хашигдсан мянга гаруй хонийг цагдаа нар бүгдийг нь аварчээ

Сүүлийн өдрүүдэд хүчтэй аадар бороо орсны улмаас Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны хэсэг нутаг бэлчээрт үер усны гамшиг болж, малчдын 1000 гаруй хонь усанд хашигдаж, Өвөр Монголын хилийн шалган нэвтрүүлэх боомтын Архашаат дахь хяналт шалгалтын өртөө нь суурингийн засгийн газрын тусламж дуудлагын дагуу усанд хашигдсан хонинуудыг аврахаар тухайн газарт нь очиж шуурхай ажилласан байна. Усанд хашигдсан хонийг цагдаа нар нэг нэгээр нь зөөн 10 цаг гаруй шуурхай ажиллан авралт хийснээр бүх хоньдыг аюулгүй газарт шилжүүлсэн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
