solongonews
“COVID-19”-ийн халдвар 05-р сарын 17-ны өдрийн байдлаар
2020-05-19 10:56
“COVID-19”-ийн халдвар 05-р сарын 17-ны өдрийн 00:00 цагийн байдлаар

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос энэ сарын 18-нд мэдээлснээр 17-ны өдрийн 00:00 цагийн байдлаар эх газрын Хятадад "COVID-19"-ийн шинэ нэмэгдсэн 6 тохиолдол бүртгэгдэж, 3 нь зөөвөрлөгдөн орж ирсэн бол Жилин мужид 2, Хүбэй мужид 1 илрүүлсэн байна. Нас барсан тохиолдол илэрсэнгүй, сэжигтэй өвчтөний жишээ 1 нэмэгдэж зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

Мөн өдөр 3 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд 292 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалж, хүнд өвчтөн 2-оор багассан байна.

Хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 46 байж, үүнд 3 нь хүнд байна. Халдвар авснаар сэжиглэгдсэн 3 тохиолдол байгаа бол давхардсан тоогоор 1707 тохиолдол бүртгэгдэж, 1661 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч нас барсан тохиолдол гараагүй.

17-ны өдрийн 00:00 цагийн байдлаар Хятад улсад 46 оношлогдсон тохиолдол бүртгэгдэв. Одоог хүртэл Хятадад нийт бүртгэгдсэн оношлогдсон тохиолдол 82960, эдгэрч эмнэлгээс гарсан нь 78241 хүн, нас барсан хүний тоо 4634, эмнэлгийн ажиглалтад байгаа нь 5054 хүн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл