solongonews
Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэх үзэсгэлэнг 1 гаруй сая хүн үзэж сонирхлоо
2018-12-08 16:30
Агуу их хувьсалт-Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэх үзэсгэлэнг 1 гаруй сая хүн үзэж сонирхлоо.

Агуу их хувьсалт-Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэх үзэсгэлэн нээгдсэнээс хойш олны таашаалыг олжээ. 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үзэсгэлэн нээгдээд 22 өдөр болж байгаа бол үзэсгэлэнг үзэж сонирхсон хүний 1 саяыг давсан байна.

Үзэсгэлэн “Хятад улсын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлье” гэх гол сэдвээр зохион байгуулагдаж, чухал үйл явдалд анхаарлаа хандуулж, олон талаас өөрчлөлт нээлт хийсэн 40 жилийн агуу их амжилт бүтээл болон нандин туршлагыг нэгтгэн үзүүлжээ. Өөрчлөлтийн системчилсэн чанараар голлож, ард түмэн, амьдрал, соёл болон түүхийг товойлгон үзүүлж, түүхэн хөгжил, хүртээмж, хөгжлийн амжилт бүтээл, шинэ хуучны адилтгал хүртээж, намын онол бол зөв оновчтой, намын төв хорооноос тогтоосон өөрчлөлт нээлтийн шугам чиглэл нь зөв оновчтой, өөрчлөлт нээлтийн цуврал стратегийн бодлого нь зөв оновчтой гэдгийг төвлөрүүлэн үзүүлсэн байна.

11 дүгээр сарын 13-ны өдөр нээгдсэнээс хойш иргэдийн үлдээсэн сэтгэгдэл 1.28 саяд хүрээд байгаа аж. “Хятад гүрэнд төрсөндөө бахархана. Дараа төрөлдөө мөн Хятадын иргэн болж төрнө. Эх орон цэцэглэн хөгжиж, ард түмэн аз жаргалтай амьдрах болтугай!”, “Үзэсгэлэнг үзээд сэтгэл маш их догдлолоо! Би 40 хүрчихлээ, 40 жилийн турш нялх балчир байснаасаа идэр насны хүн болж томоожлоо. Манай улс хөгжин цэцэглэж, баяжин чинээлэг болсныг үнэнхүү мэдэрч байна”, “Энэ нь нэгэн агуу их цаг эрин мөн. Энэхүү цаг үе хүн нэг бүрийн өөрийн хүч чадлаа өргөхийг шаардана!” гэхчлэн сэтгэгдлээ хуваалцсан байна. 

Тухайн талбайд очин үзэсгэлэнг сонирхож чадахгүй байгаа ард иргэдэд зориулан Агуу их хувьсалт-Өөрчлөлт нээлт хийсэн 40 жилийн ойг тэмдэглэх үзэсгэлэнгийн сайтын үзэсгэлэнг саяхан эхлүүлжээ. Үзэгчид төв телевизийн сайтын нүүр хуудсыг нээж сайт дээрээс сонирхож болох юм байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл