
Хятадын Ой, хээрийн үндэсний газар, Хөгжил, өөрчлөлтийн үндэсний хороо хамтран "14-р таван жилийн ойн аж ахуй, өвс бэлчээрийн хамгаалалтын хөгжлийн төлөвлөгөөний хөтөлбөр"-ийг саяхан нийтэлжээ. 2025 он гэхэд Хятад улсын ойн бүрхэвчийн түвшинг 24.1 хувьд хүргэж, ой мод, өвс бэлчээрийн нөөцийн хэмжээг 19 тэрбум шоо метр, хээр тал, өвс бэлчээрийн хамрах түвшинг 57 хувьд хүргэх зэрэг хамгаалалт хөгжлийн зорилтуудыг дэвшүүлжээ.
Хөтөлбөрт дурдсанаар, "13-р таван жилийн төлөвлөгөөн" -ий хугацаанд Хятад улсын экологийн нөхцөл байдал илт сайжирсан юм. Ойн бүрхэвчийн хамрах хэмжээ 23.04 хувь, ой мод, өвс бэлчээрийн нөөцийн хэмжээ 17.56 тэрбум шоо метр, хээр тал, өвс бэлчээрийн түвшин 56.1 хувь, намгархаг газрын хамгаалалтын түвшин 52 хувьд хүрч, 10 сая га цөлжсөн газрыг засан өөрчилжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тогтолцооны туршилтын үүргийг биелүүлж, байгалийн дархан цаазтай газрыг цаашид сайжруулах ажлыг тасралтгүй ахиулж, ховордсон 300 гаруй төрлийн зэрлэг ан амьтны тоо толгойг байнга нэмэгдүүлсэн байна.
