solongonews
Халдвар авсан тохиолдол 2157158 хүрчээ
2020-04-20 10:10
Хятадаас бусад оронд ”COVID-19”-ийн халдвар авсан тохиолдол 2157158 хүрчээ.

ДЭМБ-ын 19-ний өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл Хятадаас бусад оронд ”COVID-19”-ийн халдвар авсан тохиолдол 2157158 хүрсэн байна.

Бүртгэлийн тоо баримтаас үзвэл Европын төв бүс нутгийн цагаар 19-ний өдрийг хүртэлх байдлаар Хятадаас бусад оронд "COVID-19"-ийн халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөсөө 81132 нэмэгдэж, 2157158 хүрчээ. Хятадаас бусад оронд нас барсан өвчтөний тоо өмнөх өдрөөсөө 6463 нэмэгдэж, 147909 хүрсэн байна.

Дэлхийн хэмжээнд "COVID-19"-ийн халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөсөө 81153 нэмэгдэж, 2241359 хүрсэн байна. Нас барсан өвчтөний тоо өмнөх өдрөөсөө 6463 нэмэгдэж, 152551 хүрэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл