solongonews
Хятад улс баячуудыг шулах аргаар ядуурлыг бууруулахгүй
2021-08-26 16:49
Хятад улс баячуудыг шулах аргаар ядуурлыг бууруулахгүй.

26-ны өдөр ХКН-ын төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр “Хятад улс иж бүрэн чинээлэг нийгмийг байгуулж, социализмын орчин үеийн хүчирхэг гүрнийг байгуулах хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилгынхоо төлөө зүтгэж байгаа өнөө цаг баян ядуугийн зөрөөний асуудлыг шийдвэрлэж, хамтдаа баяжихад ямар ямар сорилттой байгаа вэ? Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?" хэмээн нэгэн сэтгүүлч асуулаа.

Үүнтэй холбоотойгоор ХКН-ын Төв хорооны санхүүгийн ажил хариуцсан албаны хүн Хань Вэньшю хэлэхдээ "Хамтдаа баяжих нь социализмын үндсэн шаардлага, Хятадын онцлогтой орчин үеийн чухал шинж тэмдэг бөгөөд ард иргэдийн хамтын хүсэл мөрөөдөл юм. Энэ асуудлаар саяхан тусгай судалгаа хийсэн бөгөөд Ши Жиньпин дарга илтгэл тавьж, ажлаа байршуулсан юм. Тухайлбал:

Нэг. Чансаатай хөгжлийг дэмжиж, хот суурины иргэдийн орлогыг нэмэгдүүлэн, хуваарилалтын зөрөөг алхам алхмаар багасгаж, хоёр туйлшрахаас эрс сэргийлэх хэрэгтэй.
Хоёр. Хамтдаа баяжихын төлөө хөдөлмөрч, бүтээлч, шаргуу, хууль зүйн дагуу ажил төрөл эрхлэхийг дэмжих бөгөөд баяжих хошуучийг урамшуулан, хэсэг хүмүүс урьдаар баяжиж, бусдыг туслан дэмжихийг зөвшөөрнө. Харин “Баяныг нь шулж, ядууг нь тэтгэх” биш юм.

Иргэдийн амьжиргааг сайжруулах, боловсрол хүртэх хөгжлийн боломжийг нэмэгдүүлж, хүртээмжтэй эрх тэгш нөхцөл бүрдүүлэн, баяих зам суваг, боломж нөхцөлийг хангана.

Олон нийтийн үйлчилгээг тэгш эдлүүлэх бөгөөд тэтгэлэгт түшиглэх залхуу араншнаас зайлсхийх хэрэгтэй.
Гурав. Хамтдаа баяжих нь урт удаан, бэрхшээлтэй, ээдрээтэй  асуудал гэдгийг бүрэн таньж, алхам алхмаар тэвчээртэй  тогтвортой ахиулах хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл