БНХАУ байгуулагдсанаас хойших 70 жилд эдийн засгийн хөгжил гайхалтай үсрэлт хийсэн. Тооны хувьд 2018 онд Хятадын ДНБ-ны хэмжээ 1952 оныхоос 174 дахин нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн 16 хувийг эзлэх болов. Гадаад худалдааны нийт хэмжээ 1950 онд нэг тэрбум 130 сая ам.доллар байснаас 4000 дахин нэмэгдэж, 4 их наяд 600 тэрбум ам.долларт хүрэв. Хятадын гадаад худалдааны бүтцэд чанарын өөрчлөлт гарч “Цагаан будаа” Хөдөө аж ахуйн анхан шатны бүтээгдэхүүн худалддаг байснаас “Хурдны төмөр зам” нэмүү өртөг, өндөр шинэ технологийн бүтээгдэхүүн худалддаг болов. Хятадын эдийн засаг 1950-аад онд хөдөө аж ахуйгаар голлодог байсан бол 2018 он гэхэд “Үйлчилгээгээр гол болгосон, гурван аж үйлдвэр зэрэг хөгжсөн” орон болж өөрчлөгдсөн.
70-хан жилийн хугацаанд Хятад улс эдийн засаг сул дорой, шинжлэх ухаан техник хоцрогдмол улсаас дэлхийн хамгийн том аж үйлдвэрийн улс, худалдааны хамгийн том зах зээл, хамгийн их гадаад валютын нөөцтэй улс, гадаадын хөрөнгө оруулалтын хоёр дахь том орон болон хөгжив. Хятад улс олон талт үзлийг идэвхтэй дэмжиж, "Бүс ба зам” санаачилга, “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц” үзэл баримтлалыг дурдаж, өөрийнхөө үйлдлээр дэлхийн засаглалд эерэг хувь нэмэр оруулж байна. Энэ бол санаандгүй хэрэг огт биш. Хятад улс тогтолцооны давуу талтай бөгөөд өөрийн онцлогтой хөгжлийн замаараа туйлбартай тэмцсээр ирсэн билээ.
