solongonews
Орос ШХАБ-тай хамтын ажиллагаагаа үргэлжлэн хөгжүүлнэ
2016-01-16 10:23
Сүүлийн хэдэн жилийн хөгжлөөр дамжин ШХАБ-ын нэр нөлөө улам өсөж байна.

Энэ сарын 14-нд Оросын Ерөнхийлөгч Путин: - Сүүлийн хэдэн жилийн хөгжлөөр дамжин ШХАБ-ын нэр нөлөө улам өсөж байна. Орос тус байгууллагатай хамтран ажиллахыг цаашид чухалчилж хөгжүүлэх болно гэжээ. Путин ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Мезенцевтэй уулзахдаа: - ШХАБ нь бүс нутгийн чанартай асуудлыг зохицуулахын тулд байгуулагдсан бөгөөд нэр нөлөө нь улам өсөж, анхаарлын цар хүрээ нь зөвхөн бүс нутгийн аюулгүйн асуудлаар зогсохгүй гишүүн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны төлөө ажиллаж байна гэжээ. Уулзалтын үеэр Путин Мезенцевийн ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тушаал авснаас хойшх ажлыг нь үнэлэн нотлоод, ШХАБ-ын гүйцэтгэх байгууллага үргэлжлэн өндөр үр ашигтай ажиллахыг хүслээ.

Путин: - Энэ онд Ташкентад болох ШХАБ-ын дээд хэмжээний хурлыг өндөр түвшинд зохион байгуулахын тулд Узбекистан бүх хүчин чадлаа дайчилна гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ. Узбекистан Оросын дараа 2016 онд ШХАБ-ын дарга орноор ажиллаж байгаа юм.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл