Мөн дэлхийд нөлөөлөх хүч бүхий эдийн засгийн бүс, Хятадын зүүн, баруун, төв гурван бүс нутгийг холбосон хөгжлийн бүс, далай, мөрөн дагуу байрладаг.Гадаад, дотоодод нээлттэй хөгжлийн бүс бөгөөд Хятадын Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын үлгэр жишээч бүс нутаг юм.
Хөх мөрний эдийн засгийн бүсэд Шанхай, Жян Сү, Жэжян, Ань Хүй, Жян Ши, Хү Бэй, Хү Нань, Чүн Чин, Сы Чуань, Юнь Нань, Гүй Жөү зэрэг Хятадын 11 муж болон хотыг хамарсан байдаг. Уг бүс нутаг 2.05 сая хавтгай дөрвөлжин км талбайтай, хүн ам болон ДНБ нь Хятад улсын 40 гаруй хувийг эзэлнэ. Сүүлийн жилүүдэд Хөх мөрний эдийн засгийн бүсийн Жан Бэй Зүй болон Лү Жя Зүй Хятадын хамгийн нөлөө бүхий олон улсын эдийн засагтай хамгийн ойр дотно байгаа санхүүгийн төв газар болж хөгжсөн.

Хөх мөрөн бол Хятадын хамгийн том гол бөгөөд дэлхийд гуравдугаарт ордог урт гол юм. Хөхнуур, Төвд, Сы Чуань, Чүн Чин, Хү Бэй, Хү Нань, Жян Ши, Ань Хүй, Жян Сү, Шанхай зэрэг есөн муж, хоёр хотоор дайран урсан өнгөрдөг. Гол урсгалын нийт урт нь 6300 км, сав газрын талбай нь 1.8 сая хавтгай дөрвөлжин км юм. Энэ нь бараг Хятад улсын газар нутгийн 1/5 эзэлсэн байдаг. Хөх мөрний сав газар уур амьсгал урин дулаан, хур тунадас элбэг бөгөөд нуур олонтой.
Хэдэн мянган жилийн бүтээн байгуулалтаар дамжин Хөх мөрний сав газар нь Хятадын хөдөө аж ахуй, аж үйлдвэр, худалдаа, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологи зэрэг талаар хамгийн хөгжлөө олсон бүс нутгийн нэг нь болжээ. Хөх мөрний эдийн засгийн бүс Шанхай хотоос эхэлж, мөрөн дагуу байрладаг есөн мужийн (Хөхнуур муж болон Төвд, Өөртөө Засах Орныг хамруулахгүй) 43 хотыг нь хамарсан байдаг. Хөх мөрний эдийн засгийн бүс Хөх мөрний сав газрын хамгийн хөгжсөн бүс нутаг бөгөөд Хятадын өндөр нягтралтай эдийн засгийн коридорын нэг болсон байна. Тус бүс нутаг 400 мянган хавтгай дөрвөлжин км талбайтай. 1995 оны бүртгэлээр 200 сая гаруй хүн амтай, нийт ДНБ нь 1.4 их наяд юаньд хүрсэн бөгөөд мөрөн дагуу байрлах есөн муж хотын ДНБ-ний 27, 44, 62 хувийг эзлэх бөгөөд Хятадын нийт ДНБ-ний 4, 18, 25 хувийг эзэлсэн байна. Бүс нутгийн хүн амын нягтрал, эдийн засгийн болон хүн бүрт ногдох дундаж ДНБ нь Хөх мөрөн дагуу байрладаг есөн муж хотын 1.6, 2.3, 1.4 дахинтай тэнцэнэ. Мөн бүх Хятад улсын дундаж хэмжээний 4.5, 6.2, 1.4 дахинтай тэнцэж байгаа юм байна.

Давуу тал
Нэг. Зам тээврийн байгууламж хөгжив. Хөх мөрний эдийн засгийн бүс өргөн уудам, Хятадын зүүн, төв, баруун бүс нутгийг холбосон бөгөөд Хятадын өмнө хойд чиглэлийн төмөр замын уулзвар газар болно.
Хоёр. Нөөц элбэг газар. Цэнгэг усны нөөц хамгийн элбэгтэйгээс гадна олон төрөл зүйлийн их хэмжээний ашигт малтмалтай. Дэлхийд алдаршсан аялал жуулчлалын эх үүсвэрүүд ч элбэг ба хөдөө аж ахуй, биологийн нөөц баялаг сайтай учир хөгжлийн сайн боломжтой.
Гурав. Аж үйлдвэрийн давуу тал. Хөх мөрний эдийн засгийн бүс түүхэн үеэсээ аваад Хятадын аж үйлдвэрийн коридорын нэг байсан. Хятадын ган төмөр, автомашин, электроник, петрохимийн аж үйлдвэрлэлийн олонх нь энд төвлөрч байсан аж. Үүнээс гадна, хөдөө аж ахуйн хөгжил сайтай. Хөх мөрөн дагуу байрладаг есөн муж хотын амуу будаа, хөвөн болон тосны гаралт нь Хятад улсын нийт хэмжээний 40 гаруй хувийг эзэлдэг.

Дөрөв. Хүн ам олонтой нь бас нэгэн давуу тал юм. Хөх мөрний сав газар бол Хятад соёлын хөгжлийн өлгий байж, шинжлэх ухаан, боловсролын салбарууд эрт хөгжлөө олсон газар юм.
Тав. Хот суурин төвлөрснөөр мундаг их зах зээлтэй. 1995 оны үед Хөх мөрөн дагасан их бага нийт 216 хоттой. Энэ нь Хятадын хот суурингийн нийт тооны 33.8 хувьд хүрсэн байна. Хотжилтын төвшин 50 хувь ойртсон ба Хятадын дундаж хотжилтын төвшнөөс 21 оноогоор өндөр аж. Хот суурингийн нягтрал нь Хятад улсын дундаж нягтралын 2.16 дахинтай тэнцэнэ.
Шанхай хотын Пү Дүн болон Гурван хавцлын төслийн бүтээн байгуулалтын ажилд хэдэн зуун тэрбум юаний хөрөнгө оруулалт зарцуулагдана. Хөх мөрний сав газар хүн ам олонтой, нягтралын хэмжээ их бөгөөд тухайн газрын ард иргэдийн орлогын төвшин харьцангуй өндөр. Эдгээр давуу тал нь Хятадын дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын анхааралд хүрсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, Хөх мөрний сав газар Хөх мөрний эдийн засгийн бүс бүрэлдэн хөгжихөд ашигтай нөхцөл бүрдүүлж өгсөн байна гэж хэлж болно. Хөх мөрний эдийн засгийн бүс нь Хөх мөрөн дагуух газруудын хамгийн хөгжсөн бүс нутагт тооцогддог. Хятадын хэмжээнд авч хэлбэл том эдийн засгийн нягтралтай бүс болох учраас Хятадын эдийн засгийн хөгжилд үзүүлэх стратегийн ач холбогдол хэр зэрэг чухал вэ гэдгийг олж харж болно.

Хот суурингийн тархалтын байдал
Шанхай хот:
Жянсү мужийн 8 хот: Нань Жин, Жэн Жян, Ян Жөү, Сү Жөү, Ү Ши, Чан Жөү, Нань Тун, Тай Жөү
Жэжян мужийн 6 хот: Хан Жөү, Жя Шин, Хү Жөү, Нин Бө, Шао Шин, Жөү Шань
Ань Хүй мужийн 7 хот: Хэ Фэй, Ма Ань Шань, Ань Чин, Тун Лин, Чы Жөү, Ү Хү
Жян Ши мужийн 1 хот: Жю Жян
Хү Бэй мужийн 8 хот: Хуан Шы, Э Жөү, Ү Хань, Жин Жөү, И Чан, Хуан Ган, Шянь Нин, Энь Шы
Хү Нань мужийн 1 хот: Юе Ян
Чүн Чин хот: Чүн Чин хотын Фү Лин болон Ван Жөү дүүрэг зэрэг газруудыг хамарна.
Сы Чуань мужийн 4 хот: Лү Жөү, Пан Жы Хуа, Чэн Дүү, И Бинь
Юүнь Нань мужийн 1 шянь: Шүй Фү шянь
Хот суурингийн хөгжлийн төвшин
Ерөнхий өрсөлдөх чадварын төвшин болон хот суурингийн тархалтын байдалд үндэслэж Хөх мөрөн дагуу байрлах 41 хот сууринг Хөх мөрний эдийн засгийн бүсийн А төвшний хот, Э төвшний хот, бүс нутгийн хот болон энгийн хот гэж дөрвөн төвшинд хуваажээ.
Хөх мөрний эдийн засгийн бүсийн А төвшний хотод ганц Шанхай хот хамрагдаж, Э төвшний хотуудад есөн хот, бүс нутгийн хотуудад 15 хот, энгийн хотуудад 14 хот хамрагдсан байна. А төвшний хот нь голдуу Хөх мөрний доод урсгалын далай дагуух газруудаар төвлөрч, хот суурингийн орон зайн өргөтгөл болон хотжилтын төвшин маш өндөр хэмжээнд хүрсэн байна. Э төвшний хот болон энгийн хотууд голдуу дунд, доод урсгалд төвлөрсөн аж.

А төвшний хот: Шанхай хот
Э төвшний хотууд : Чун Чин, Нань Жин, Ү Хань, Сү Жөү, Хан
Жөү, Нань Чан, Чэн Дү, Ү Ши, Нин Бө, Чан Ша, Хэ Фэй
Бүс нутгийн хотууд: Тун Жөү, Ян Жөү, Жэнь Жян, Жөү Шань, Ү Хү, Ань Чин, Тун Лин, Чы Жөү, Жю Жян, Юе Ян, Хуан Шы, И Чан, Лү Жөү, И Бинь
Энгийн хотууд: Вань Жөү, Фү Лин, Жян Жинь, Жин Жөү, Пан Жи Хуа, Жя Шин, Хуан Ган, Чао Хү, Хү Жөү, Ма Ань Шань, Шао Шин, Э Жөү, Шянь Нин, Фү Шүй
Өмнө нь Хөх мөрний хамгийн өндөр хөгæèëòýé áàéñàí таван хот: Чүн Чин, Ү Хан, Ань Чин, Нань Жин, Шанхай
Дараа нь Чин гүрний үе болон Иргэн улсын үеийн Хөх мөрний сав газрын Чүн Чин, Ү Хан, Ань Чин, Нань Жин, Шанхай зэрэг таван хот хамгийн хөгжсөн хот байсан. Түүхэн үеэсээ Хятадын эдийн засаг хамгийн хөгжсөн хот байсан Шанхай хот нь өнөөг хүртэл Хөх мөрний эдийн засгийн бүсийн хөгжлийг чиглүүлсээр ирсэн байна.
