solongonews
Хуншань уул яагаад соёл иргэншлийн эх үүсвэр болсон бэ
2023-02-20 11:04
Хуншань уул яагаад соёл иргэншлийн эх үүсвэр болсон бэ

        Баруун Ляохэ голын түүхийн өмнөх соёл иргэншлийн гайхамшигт төлөөлөгч  Хуншань соёл нь Хятадын үндэсний соёл иргэншлийн эх үүсвэрт чухал бодит баримт хангасан юм.

Хэдэн сая жилийн өмнө Хятадын зүүн хойд нутгийн баруун хэсэгт Их Хянган давааны уул нурууд болон Яньшань уул нуруудын хооронд Баруун Ляохэ гол урт удаан он жил урсдаг байжээ. Баруун Ляохэ голын эрэг дээр нар мандах, нар жаргахыг олон удаа угтан авч байсан өвөг дээдэс бараг 10 мянган жилийн турш уул ус, гол мөрнүүдийн тусгал болсон түүхийн өмнөх соёлыг эмх цэгцтэйгээр бий болгожээ. Тэдгээрийн дотроос хамгийн их гялалзаж буй одон орон нь 200 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, одоогоос 5-6 мянга орчим жилийн өмнө буй болсон, Шармөрөн, Луухын голын сав газар зэрэг нутаг дэвсгэрийг хамарсан, 1500 жилийн турш үргэлжилсэн Хуншань соёл юм.

Археологич Гүө Дашүнь “Хуншань соёл нь Хятадын үндэсний 5000 жилийн настай соёл иргэншлийн бэлэг тэмдэг, Хятадын соёл иргэншлийн байнгын нотолгоо, Хятадын соёлын олон талт нэгдэн бий болсон түүхэн үндэс суурь” гэв.

Газар тариалангийн эхэн үеэс ургац хураах хүртэл

Сү Бинчи хөдөө аж ахуйн төрөлжилт нь соёл иргэншлийн гарал үүслийг аль хэдийн тэмдэглэсэн гэдгийг онцоллоо.

Аоханы балар эртний музейн нэгдүгээр давхрын үзэсгэлэнгийн хэсэгт микроскопын доор хэдэн жижиг хар өнгийн нарим будаа байдаг. Музейн захирал Тянь Яньгүө "Энэ бол 2002 онд илрүүлсэн 8000 жилийн өмнөх нүүрстөрөгчжсөн нарим будаа" гэв.

Өвөр Монголын соёлын дурсгалт зүйлсийн нийгэмлэгийн орлогч дарга Ван Дафан “Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнгийн судлаач Жао Зыжюнь, Лю Гүөшян 2002 онд Шинлүнгөүд төвлөрсөн буурийг илрүүлэхдээ флотацийн аргыг ашиглан 1500 гаруй ширхэг харласан нарим, шар будааны нүүрстөрөгчжсөн хэсгүүдийн сорьцыг олсон байна. Бээжин Их Сургуулийн баг С14-өөр шалган тогтоосноор Шинлүнва соёлын эрин үед харьяалагддаг, Төв Европт олдсон нарим будаанаас ч 2700 жилийн өмнө, Хэбэй мужийн Цышаны бууринаас олдсон нарим будааны үлдэгдлээс 500 жилийн эрт байгаа хүний хүчээр тарьж ургуулсан, дэлхийн хамгийн эртний үр тарианд тооцогддог. Шинлүнва үетэй харьцуулбал Хуншань соёлын үед хуурай фермийн аж ахуйг илүү хөгжүүлж ирсэн” гэв.

Өвөр Монголын Улаанхад Дээд Сургуулийн Түүх, соёлын дээд сургуулийн захирал Сүнь Юнган ургамлын археологийн судалгаа хийдэг.

"Ургамлын археологи судалгааны үр дүнгээс харахад Хятадын хөдөө аж ахуй 10000 жилийн өмнөөс үүссэн бөгөөд балар эртний хүмүүс тариа тарьсны дараа аажмаар үйлдвэрлэлийн технологийг сайжруулж, Хятадын соёл иргэншлийг бий болгох, хөгжүүлэх бат бөх суурийг тавьсан. Үүний зэрэгцээ Хятадаас үүсэлтэй ургац, үйлдвэрлэлийн арга барил дэлхийн бусад оронд түгэн дэлгэрч, дэлхийн соёл иргэншлийн хөгжлийг дэмжиж байна" гэв.

        Урлагийн гоо үзэсгэлэн аливааг багтаадаг

        Хятадын үндэстнүүдийг төлөөлж чадах нэгэн тэмдэг байвал тэр нь луу!

Хятадын соёлыг төлөөлж чадах эд зүйл байвал тэр нь хаш чулуу байх болно.

Хятадын хаш чулуун соёлыг тасралтгүй хөгжүүлэх бат бөх суурийг тавьсан нэг соёл байдаг бол тэр нь Хуншань.

Хуншань соёлын хүнд хэрэгсэл, "Хятадын анхны луу" хэмээн нэрлэгддэг С хэлбэрийн хаш чулуун луу нь улсын дотоод болон гадаад оронд эртнээс танил болоод удаж байна.

Тянь Яньгүө хэлэхдээ "Үнэндээ лууны толгойтой гахайг шүтсэн вааран эдлэлүүд нь Шинлүнва соёлын үеэс олдсон байдаг. Энэ бол Шинлүнвагийн бууринаас олсон гахайн толгойтой хос луу юм. Толгой дээр нь зэрлэг гахайн хоёр гавлын яс байх бөгөөд бие нь чулуу, вааран эдлэлээр хийсэн, S хэлбэртэй" байсан гэж танилцуулав.

Дүн Же, Жү Чэнже нар "Ляохэ голын сав газрын 8000 жилийн лууны соёлын одон орон судлалын тайлбай"-д “Гахай толгойтой лууны хувьд их ач холбогдолтой. Мөн эхнээсээ л "луу" гэсэн конфигурацийн үзэл баримтлалыг хиймэл байдлаар стандартчилсан. Лууны толгой, лууны бие ганц амьтан биш. Харин хийсвэр, хураангуйлсан уран сайхны хэв маяг болж хүн төрөлхтний ойлголтод тогтон ирээдүй хойч үедээ дамжуулсан” гэлээ.        

Онгинууд хошууны музейн ханан дээр "Хятадын луу хэлбэрийн хөгжил, хувьслын үзэсгэлэнгийн самбар" өлгөөтэй байдаг. Шинэ чулуун зэвсгийн үеэс орчин үе хүртэл лууг хэд хэдэн амьтнаас бүрдсэн гайхамшигт амьтан хэмээн дүрсэлсэн нь Хятадад олон үндэстэн ястан нэгдсэн хэлбэр байдал ижилхэн байдаг.

Гайхалтай нь "Шинлүнвагийн соёл, Хуншань соёлоос маш олон тооны гоёмсог хаш чулуун эдлэлүүд олдсон боловч хаш чулууны эх үүсвэр нь орон нутагт биш, харин Ляонин мужийн Шюянь нутагт бий" гэж Сүнь Юнган танилцуулав.

Уран бүтээлийн гол амжилтуудын нэг болох будсан вааран эдлэл нь Хуншань соёлын эхэн үед гарч эхэлсэн бөгөөд дунд болон хожуу үед хөгжиж, боловсорсон байна.

 Алс холын хаш чулууг Хуншаний ард түмэн гоёмсог хаш чулуу болгон өнгөлөх үед Төв Азийн алмаазан хээ, Яншао соёлын сарнайн хээ, Хуншань соёлын лууны ар хээ энд нэгдэж, "Таван мянган жилийн өмнө Азийн зүүн, баруун, Хятадын өмнөд хойд хэсгийн хэд хэдэн эрч хүчтэй эртний соёл иргэншил харилцан солилцож, Ляонин мужийн баруун хязгаарт нэгджээ. Энэ нь дэлхийн зүйлийг хамарсан, Хятадын хойд, өмнөд хэсгийн соёлыг шингээж, Хятадын соёл иргэншлийн эх үүсвэрийн нэг болсон" хэмээн дүгнэж болох аж.

Ёслолын эх үүсвэр ёслолын мөнх тэнгэр

Ню Хэлян буурины сүрлэг төлөвлөгөө, тахилга, сүм, булшны эмх цэгцтэй загвар нь Хуншань соёлын сүүлчийн архитектурын салбарын хамгийн дээд амжилтын үлгэр загвар юм.

“Аохан хошууны Шинлүнва бууринаас 2012 оны 05 дугаар сард олсон "Хятадын өвөг дээдсийн бурхан" нь Хуншань соёлын хамгийн том бүрэн биетэй вааран баримал бөгөөд хамгийн бодит дүр төрхтэй, сэтгэл хөдлөлийг хамгийн олон илэрхийлсэн юм. Энэ нь Хятад үндэстэнд өвөг дээдсээ шүтэх үлгэр жишээ болж, Хуншань соёлд тэнгэр, өвөг дээдсээ хүндэтгэх үзэл баримтлалын бодит байдлыг баталсан” хэмээн Тянь Яньгүө ярив.

Өнгөрсөн зуун жилийн хугацаанд үе үеийн археологичид түүх, өвөг дээдсээ бишрэн хүндлэх сэтгэлийг өвөрлөн, Хуншань соёлын үзэл баримтлалын гоо үзэсгэлэн, уран сайхны үзэсгэлэнг дэлхийд аажмаар илчлэхийн тулд тасралтгүй хүчин чармайлт гаргасаар ирсэн. 2012 онд Хуншань соёлын буурь “Хятадын дэлхийн соёлын өвийн бэлтгэл жагсаалт”-д орж, өвд бүртгүүлэх шинэ аялалд гарлаа.

"Хуншань соёлд агуулагдаж буй инновацын хүчин зүйлс, судалгааны үзэл баримтлалыг цаашид өвлөн авч, хөгжүүлэх, Хятадын соёлын олон янз байдлын нэгдлийн хэв маягийн хувьслыг сайн ухаж, тайлбарлах, түүхийн ухамсрыг дээшлүүлэх, соёлын өөртөө итгэх итгэлийг бэхжүүлэх, Хятадын хөгжил дэвшил, гялалзсан соёлд тод өнгө нэмэхийн тулд нийгмийг бүхэлд нь дэмжин хөгжүүлэх шаардлагатай байна" хэмээн Улаанхад хотын нарийн бичгийн дарга Вань Чаочи ярилаа.

Ирээдүйд Хуншань соёлын талаар тасралтгүй олборлолт, судалгаа хийснээр өнөөгийн Хятадын ард түмэнд илүү итгэл төрүүлэх нь гарцаагүй. Энэ нь цаг үеийн бие даасан байдал, өөртөө итгэх итгэлийг бий болгох үзэл баримтлалын төлөвийг төлөвшүүлнэ гэдэгт бид итгэх шалтгаантай!

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл