Хятадыг цочирдуулсан Чанчүний Чаншэн биотехнологийн компанийн хууль бусаар үйлдвэрлэсэн галзуугийн эсрэг вакцины хэрэгт холбогдуулан Хятадын Төрийн зөвлөлийн шалгалтын баг 07-р сарын 23-нд тухайн бүсэд очиж, хэргийг шалгаж эхэлсэн байна. Хятадын засгийн газар саяхан хэрэгт холбоотой вакциныг татан буулгаж, хэрэглэгчдэд асуудалтай вакцин хэрэглэхээс сэргийлэн, тус компанийн үйлдвэрлэлийг зогсоосон юм. 7-р сарын 25-нд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдэгдэл хийж, Хятадын засгийн газрын холбогдох байгууллагын түргэн шуурхай, ил тод арга хэмжээ авч буйг сайшаан дэмжиж байгаа бөгөөд ийм хэрэг гарсан нь харамсалтай юм. Энэ хэргийг шинжилгээний явцад мэдсэн нь хяналт шалгалтын байгууллагын хяналт нь ард түмний эрүүл мэндийг үр ашигтайгаар хамгаалж буйг харуулж байгаа юм гэжээ.
7-р сарын 25-нд, ДЭМБ нийтэлсэн "Хятадын галзуугийн эсрэг вакцины хэргийн тухай хэвлэлийн мэдэгдэл"-д тэмдэглэхдээ, ДЭМБ шалгалтын хариуг хүлээж байгаа бөгөөд Хятадын үндэсний эрүүл мэндийн байгууллагад туслалцаа үзүүлэхэд байна гэжээ. Мэдэгдэлд: Хятадын өргөжүүлсэн дархлаажуулалтын хөтөлбөр үр дүнд хүрч, Хятад улсад политийн байдал илрэхгүй болж, мөн хүүхдийн улаанбурхан, гахайн хавдар, улаан эсэргэнэ зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлж чадсан юм. ДЭМБ Хятадын вакцин үйлдвэрлэгч компаниудад олон улсын стандартыг хангасан, ДЭМБ-ын шаардлагад нийцсэн вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно гэжээ.
