Сэтгүүлч Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт удирдлагын комиссын хийсэн семинараас ойлгосноор: 2022 оны 01-гээс 06-р саруудад төвийн аж ахуйн нэгжүүдийн орлого 19.2 их наяд юаньд хүрч, 1.4 их наяд юанийн ашиг олж, цэвэр ашиг нь 1.08 их наяд юань хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12 хувь, 7.1 хувь ба 6.1 хувиар нэмэгдэв.
2022 оны эхний хагаст төвийн аж ахуйн нэгжүүд гол чухал үүргээ тодорхойлж, холбогдох ажлыг ахиулсан байна. 05-р сарын сүүлч болтол төвийн аж ахуйн нэгжүүдийн өөрчлөлт хийх гурван жилийн үйл ажиллагааг 94.7 хувиар биелүүлжээ. Одоо болтол төвийн аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшиж байгаа 182 компани хувьцааны урамшуулал олгож, холимог өмчийн туршилтыг гүнзгийрүүлэн, шинжлэх ухаан технологийн аж ахуйн нэгжийн өөрчлөлтийг ахиулах хөтөлбөрийн хүрээг өргөтгөсөн байна. Хангамжийг тогтворжуулах, ардын амьдралыг баталгаажуулах, ажлаар хангахыг дэмжих зэрэг ажил үйлст төвийн аж ахуйн нэгж чухал үүрэг гүйцэтгэн байна.
Төрийн өмчийн хяналт, удирдлагын хорооноос жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд туслах зорилгоор төвлөрсөн үйлдвэрийн газруудад 7 чиглэлээр 27 арга хэмжээ гаргажээ. China Resources Group, China Rongtong Group зэрэг компаниуд эхний хагас жилийн байдлаар нийт 10 тэрбум 440 сая юаниар түрээсийн төлбөрөө бууруулж, 50 мянга гаруй жижиг дунд үйлдвэрт ашигтай ажилласан гэж ойлгогдож байна. Ачааны автомашины хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээг холбогдох автомашины төв аж ахуйн нэгжүүд идэвхтэй хэрэгжүүлж байх юс. Харилцаа холбооны төв аж ахуйн нэгжүүд жижиг, дунд, бичил аж ахуйн нэгжийн хувийн өргөн зурвасын шугамын дундаж тарифыг дахин 10 хувиар бууруулах зорилтыг хэрэгжүүлэх үр дүнтэй арга хэмжээ авчээ. Төвийн эрчим хүчний компаниуд нүүрсний үнийн өсөлт зэрэг хүчин зүйлийн нөлөөг даван туулж, нийлүүлэлтийг тогтворжуулах, хангахад бүхий л хүчин чармайлтаа гаргалаа.
Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт удирдлагын хорооноос санал болгож, дараагийн алхамд бүхэл бүтэн жилийн зорилтоо тууштай баримталж, төв аж ахуйн нэгжийн чанар, үр ашгийг цаашид дээшлүүлэн, оны сүүлийн хагасын эдийн засгийн үйл ажиллагаа боломжийн хэмжээнд байгаа бөгөөд эдийн засгийн нийт зах зээлийг тогтворжуулахад тулгуур болон тогтвор суурьшилтай байна. Үүний зэрэгцээ сул талыг сайжруулах ажлыг түргэтгэж, төрийн өмчийн аж ахуйн нэгжийг шинэчлэх гурван жилийн үйл ажиллагааны зорилтыг намын 20-р их хурлаас өмнө үндсэндээ биелүүлж, оны эцэс гэхэд бүрэн дуусгах шаардлагатай байна.
