
Хятадын түүхийн дурсгалт зүйлийг хамгаалах үндэсний газар, Бээжин хотын ардын захиргаа хамтран зохион байгуулсан Азийн соёлын өвийг хамгаалах яриа хэлэлцээ 10-р сарын 28-нд өндөрлөлөө.
Хятадын түүхийн дурсгалт зүйлийг хамгаалах үндэсний газрын дарга Ли Чүнь дэлхийн 27 орны оролцогчдыг төлөөлөн "Азийн соёлын өвийг хамгаалах үйлсийг хамтдаа хөгжүүлэх тухай үйл ажиллагааны санаачилга"-г нийтэллээ.
Яриа хэлэлцээний үеэр Азийн 18 орны мэргэжилтэн, эрдэмтэд “Соёлын өв нь Азийн тогтвортой хөгжлийг дэмждэг”, “Соёлын өв нь Азийн соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахад тус дөхөм болдог”, “Соёлын өв нь Азийн ирээдүйн сорилтыг туулдаг” зэрэг сэдвийн хүрээнд харилцан туршлагаа солилцож, нэгдсэн ойлголтод хүрсэн бөгөөд Азийн соёлын өвийг хамгаалах үйл ажиллагааг цаашид дэмжихийн тулд үргэлжлэн оюун ухаан, хувь нэмрээ оруулна гэдгээ илэрхийлжээ. Яриа хэлэлцээ баялаг үр дүнд хүрч, Хятад, Армени, Камбож, Хойд Солонгос, Иран, Киргизстан, Пакистан, Сири, АНЭУ, Йемен зэрэг Азийн 10 орон хамтран "Азийн соёлын өвийг хамгаалах нэгдсэн холбоо" байгуулах санаачилга гаргаж, Хятадад Азийн соёлын өвийг хамгаалах санг байгуулан, "Азийн соёлын өвийг хамгаалах залуучуудын элч" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь хамтын ажиллагааны механизм, тогтвортой хөгжил, чадавхыг бэхжүүлэх талаар Азийн соёлын өвийг хамгаалах үйл ажиллагаанд үр дүнтэй баталгаа хангалаа гэж эх сурвалжид мэдээлжээ.
Азийн 36 улс орон, олон улсын 5 байгууллагын өндөр зиндааны албан тушаалтнууд, төлөөлөгчид, эрдэмтэн мэргэжилтнүүд арга хэмжээнд оролцжээ.
