solongonews
Хятад улсын “ Уртын дууны нутаг ”
2016-01-20 11:13
2005 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны зохион байгуулалтаас гаргасан гурав дахь удаагийн “Хүн төрөлхтний аман буюу бодисын бус үлдэгдэл өвийн төлөөлөх бүтээл”-д БНХАУ ба Монгол Улсын хамтран мэдүүлсэн “Монгол үндэстний уртын дуу”-ны жагсаалт гарлаа.

2005 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны зохион байгуулалтаас гаргасан гурав дахь удаагийн “Хүн төрөлхтний аман буюу бодисын бус үлдэгдэл өвийн төлөөлөх бүтээл”-д БНХАУ ба Монгол Улсын хамтран мэдүүлсэн “Монгол үндэстний уртын дуу”-ны жагсаалт гарлаа. Уртын дуу тал нутгийн нүүдэл мал аж ахуйн соёлын шилдэг төлөөлөгч болохын хувьд эх байгальд хамгийн ойр дуу хөгжим хэмээн дүрслэгджээ. Гагцхүү тал нутгийн хүнд л байдаг өвөрмөц үг хэлээр монгол үндэстний түүх соёл, хүн нийгмийн зан араншин, ёс заншил болон гүн ухааны ойлголцлыг өгүүлдэг Монгол хүний судсаар урсаж байгаа ноот тэмдэг хэмээгдэж байна.

Уртын дуу гэдэг чухам юу вэ? Уртын дуу хэрхэн хүмүүсийн сэтгэлийг догдлуулна вэ?

Шинэ Барга зүүн хошуу Хөлөнбуйрын тал нутгийн баруун өмнөд хэсэгт байрладаг. Энд ус ургамал элбэг, хамгийн ариун дагшин байгальтай. Оршин амьдарч буй хүмүүс нь сэтгэл уужуу, амар тайван. Малчид хонь, малаа хариулахдаа эгшигт дуугаа уянгалуулан дуулж, нутгийнхаа үзэмж сайханд уусан уярдаг. Тэрхүү аялах дууных нь айзам цохилго цаанаа өвөрмөц, сэтгэл татам аялгуутай. Онгон дагшин байгаль, амьдралын нөхцөл байдал нь хэв намба ил тод монгол үндэстний уртын дууг бий болгожээ. Соёлын ордны дарга н.Алтанчимэг:

- Бид нутаг усаа дуулна, настайчууд балчир багаасаа авахуулаад амьдралын туршид уртын дуугаа дуулсаар ирсэн. Манай Шинэ барга зүүн хошуу 40 мянган хүн амтай, үүний дотор арван мянган хүн нь уртын дуу дуулж чадна гэж ярилаа.

Монгол уртын дуу өнө удаан баялаг түүхтэй. Монгол үндэстэн бүрэлдэн тогтох үеэс л монголчууд уртын дуугаа аялгуулан дуулж, хэдэн мянган жилийн түүхээ өвлөж иржээ. Ихэнх уртын дууны шүлгийн агуулга нь тал нутгийн үзэмж ба малчдын амьдралыг дүрсэлсэн байдаг. Соёлын ордны уртын дууны багш А.Сүрэнгуа:

- Малчид уртын дуугаараа тал нутгийн өнгө үзэмжээ магтан дуулдаг юм. Мөн үндэстэн, гэр орноо хайрлах тэр л хайраа дуулдаг гэж ярьсан юм.

     Уртын дууны хамгийн гол онцлог бол дууны ая нь маш урт уужуу байдаг. Уртын дуу дуулаачдын хоолойн чадалд өндөр шаардлага тавигдахын дээр амьсгаагаа тохируулах нь туйлын чухал байдаг гэнэ. ӨМӨЗО-ны уртын дуу уламжлагч, Шинэ Барга зүүн хошууны уртын дууны нийгэмлэгийн дарга Д.Дугарсүрэн настны дуулсан “Эр бор харцага” дууг сонсоод бид монгол уртын дууны тухай сайн ойлголоо.

    Энэ дуу монгол үндэстний нэгэн бөх хүний өнгө гэрэлт түүхээ эргэцүүлэх үесийн баярласан сэтгэлийг илэрхийлсэн байдаг. Монгол уртын дуу агуулга сэдвийн хувьд өргөн. Мал хариулах, хайр сэтгэл, бэрээ мордуулах … зэргээр малчдын амьдрал ахуйг тал бүрээс нь өгүүлсэн байдаг.

Уртын дууг эрт дээр үеэс л үсэг бичгээр тэмдэглэсэнгүй.  Бүр нот ч үгүй байсан. Хүмүүс ахмад үеэсээ уртын дууг заалган сурдаг байлаа. Гэр бүлийн гишүүдийн нөлөөлөл нь уртын дууг уламжлахад чухал нөлөө үзүүлжээ. Одоо уртын дууг авран уламжлах нь чухал ажил болоод байгаа юм. Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордны дарга н.Алтанчимэг:

- Одоо уртын дууг аврах, хамгаалах, дэлгэрүүлэх ажил туйлын хүнд асуудал болоод байна. Уртын дууг тэр л хэвээр нь дуулах хүн өдрөөс өдөрт цөөрсөөр. Бид ахмад настнуудаас хөг аялгууг нь сурч, өвлөж авах ёстой. Энэ жилээс эхлээд бид уртын дууг цуглуулж эмхтгэх ажлыг эхлүүлэн 100 уртын дууг бичлэг хийж авахаар зэхэж байна гэж ярьлаа. Тэрээр мөн:

 - Сүүлийн жилүүдээс уртын дууг тухайн газрын хүүхэд, залуусын дунд дэлгэрүүлэх ажил их амжилттай байна. Монгол үндэстний маш олон бага, дунд сургуулиуд уртын дууны хичээлтэй болсон. Үүнээс гадна уртын дууны давтлагын анги хичээллүүлж байна. Уртын дуунд дуртай хүн бүр нэрээ бүртгүүлээд оролцож болно гэж хэллээ. Соёлын ордны уртын дууны багш Сүрэнгуа танилцуулахдаа:

- Миний сурагчдын ихэнх нь хориод насныхан байдаг. Жар орчим настай хүмүүс ч бий. Би тэдэнд аль нь хайрын дуу, аль нь магтаалын дуу гэх зэргээр зааж өгч байна гэдгээ сонирхууллаа.

    Найман настай монгол охин Аминаа бол Барга найрал дууны дугуйлангийн гишүүн. Тэрээр зургаан наснаасаа эхлэн уртын дуу сурч, олон газар тоглолтод оролцож байсан.

    Хаа тал нутаг байвал тэнд уртын дуутай, хаана малчин байвал тэнд уртын дуутай гэж малчид хэлэх дуртай. Аминаа шиг хүүхэд олширвол энэхүү эрхэм нандин үндэстний соёл ураг үеийн үедээ тал нутагт хөгжин бадарна гэдэгт бид бат итгэлтэй байна.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл