12 дугаар сарын 3-нд Монгол Улсын агаарын тээврийн “Хүннү Эйр” компанийн MR801 онгоц Бээжингийн Дашин олон улсын нисэх буудалд газардлаа. Бээжингийн Дашин олон улсын нисэх буудлаас Монгол Улсад ирж, очих анхны шууд нислэгийн маршрут албан ёсоор нээгдэж буй нь энэ юм.
Шинэ маршрут нь Монгол Улсын Чингис Хаан олон улсын нисэх буудал болон Бээжингийн Дашин олон улсын нисэх буудлын хооронд ирж, очих бөгөөд долоо хоног тутмын мягмар, пүрэв, ням гарагт гурван удаагийн нислэг үйлдэх юм байна. Энэ маршрут нэвтэрснээр Хятад, Монгол хоёр орны бизнес эрхлэгчид, аялж зугаалах хүмүүс, суралцагсдад нааш, цааш явахад нь боломж нээгдэж байгаа юм.
Дашин олон улсын нисэх буудал олон улсын болон Хонконг, Макао, Тайвань чиглэлд 30 гаруй маршрутаар дотоод, гадаадын 20 агаарын тээврийн компани нислэг үйлдэж байна.
