Японы Тоёота Мотор корпораци Хятадын Didi Chuxing компанитай хамтран ажиллаж, цахим буюу ухаалаг тээврийн үйлчилгээний зах зээлд олон талт ажлууд гүйцэтгэхээр тохиролцсон байна.
Didi Chuxing компани нь DiDi аппликэшнийг эрхлэн явуулдаг. Энэ нь Хятадын онлайн авто тээврийн үйлчилгээний томоохон хэрэгсэл юм. Такси дуудлага, автобус үйлчилгээ, унадаг дугуйн түрээс гээд бүх төрлийн авто тээврийн үйлчилгээг цахимаар үзүүлдэг тус компани нь 550 сая хэрэглэгчтэй, 10 сая жолоочтой Хятадын том компани юм.
Тоёота корпораци нь Didi Chuxing компаний DiDi аппликэшний шинэчлэл болоод Гуанжоугийн Automobile Industry Group-тэй хамтарсан компани байгуулан хэрэглэгчдэд зориулсан тээврийн үйлчилгээний менежмент, засвар үйлчилгээ, даатгал, санхүүгийн үйлчилгээнд 600 мянган ам.долларын санхүүжилт хийхээр болжээ. Үүнээс гадна, Тоёота корпораци Хятадын зах зээлд дээрх цахилгаан хөдөлгүүрт автомашины худалдааг улам өргөжүүлэн ажиллахаа мэдэгдсэн юм. Японы компани DiDi-тай хамтран ажилласнаар дотоодын болоод олон улсын автомашин үйлдвэрлэгч болон тээврийн салбарын бусад нэгжүүдийн авто хэрэгслийг хэрэглэгчдэд санал болгох ажлын цар хүрээг улам тэлнэ гэж DiDi компаний төлөөлөгчид сэтгүүлчдэд өгсөн яриандаа хэлсэн байна.
Тоёота корпораци Didi-тэй хамтран ажиллана
2019-07-31 11:02
Тоёота корпораци Didi-тэй хамтран ажиллана
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ,,,
Дэлгэрэнгүй үзэх
