Хятадын үндэсний статистикийн газар саяхан Хятадын Коммунист Намын XVIII их хурлаас хойших эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилтын тухай цуврал тайлан нийтэлжээ. 2013-2021 он хүртэл Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) жилд дунджаар 6.6 хувиар өсөж, мөн хугацаанд дэлхийн 2.6 хувь ба хөгжиж буй эдийн засгийн өсөлтийн 3.7 хувиас өндөр болсон байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр дунджаар 30 хувийг давж, дэлхийд нэгдүгээрт оров.
Уг тайланд дурдсанаар, жилийн дундаж ханшаар Хятад улсын эдийн засгийн нийт бүтээгдэхүүн 2021 онд дэлхийн эдийн засгийн 18.5 хувийг эзэлж, 2012 оныхоос 7.2 пунктээр ахиж, дэлхийд хоёрдугаарт бичигдэв. 2021 онд Хятад улсын нэг хүнд ногдох ДНБ 80976 юаньд хүрч, үнийн хүчин зүйлийг хасаж тооцвол 2012 оныхоос 69.7 хувиар нэмэгдэн, жилийн дундаж өсөлт 6.1 хувьд хүрэв.
Инновац, хөгжлийн эрч хүч бэхжиж, шинийг санаачлагч улс орны бүтээн байгуулалтад шинэ ахиц дэвшил гарлаа. 2013 онд Хятад улсын нийт R&D зарлага Японоос давж, дэлхийн хоёр дахь том R&D орон болов. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын тайланд дурдсанаар манай улсын дэлхийн инновацын индекс 2012 онд 34-р байранд байсан бол 2021 онд 12-т оржээ.
Зохицуулалттай хөгжлийн хурд тогтвортой байж, эдийн засгийн бүтцийг тасралтгүй оновчтой болгов. 2021 онд боловсруулах аж үйлдвэрийн нэмүү өртөг 31.4 их наяд юаньд хүрч, 2012 оныхоос 74.3 хувиар бодит өсөв. 2021 онд эцсийн хэрэглээний зардлын эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр 65.4 хувь болж, 2012 оныхоос 10 пунктээр илүү болж эдийн засгийн өсөлтийн анхны хөдөлгөгч хүч болжээ.
Ногоон хөгжлийн чиг хандлага сайжирч, хүн, байгаль хоёрын эв найртай зэрэгцэн орших үйл явц хурдсаж байна. 2021 онд мужийн төвшин ба түүнээс дээш хотуудын агаарын чанар сайтай өдрийн дундаж тоо 87.5 хувь болж, 2015 оныхоос 6.3 пунктээр нэмэгдэж, 2013-2021 онд Хятадын нийт ойжуулсан талбай 59 сая 440 мянга гаруй га болжээ.
Нээлттэй хөгжил илүү өндөр түвшинд шилжиж, иж бүрэн нээлттэй байдлын шинэ хэв маяг хурдсав. 2020 онд Хятад улсын нийт бараа, үйлчилгээний худалдаа 5.3 их наяд ам.долларт хүрч, анх удаа АНУ-ыг гүйцэж, дэлхийн хамгийн том худалдааны орон болж, 2021 онд бараа, үйлчилгээний худалдааны нийт хэмжээ 6.9 их наяд ам.долларт хүрч, дэлхийд нэгдүгээрт бичигдэв.
Хамтын хөгжлийг үргэлжлүүлэн бэхжүүлж, илүү олон хөгжлийн ололт амжилт нь бүх хүмүүст илүү шударгаар ашиг тусаа өгөх болно. Өнөөгийн ядуурлын жишгээр 2013-2020 онд тус улсын хөдөө тосгонд ядуурсан хүн ам 98.99 саяар буурч, ядуурлын түвшин жил бүр 1.3 пунктээр буурч байгаа бол 2013-2021 онд улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн тоо 740 гаруй саяд хүрч тогтворжсон байна.
