solongonews
БНХАУ-ын их, дээд сургуулиудад хэрхэн тэтгэлэгтэйгээр суралцах вэ?
2017-03-31 12:47
Энэ арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй Хятад дууны уралдааны I шатны шилдэг таван оролцогчийг шалгаруулах уралдаан эхэлж байна.

"Күнз Боловсролын Төв"-өөс  2017 оны дөрөвүгээр сарын 14-15-ны өдрүүдэд  "Күнз-2017" боловсролын үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн боловсролын үзэсгэлэн "Blue sky" зочид буудлын Sapphire танхимд болно.

Үзэсгэлэнд БНХАУ-ын шилдэг их сургуулиудыг урин оролцуулж Хятадын боловсролын системийн давуу талыг таниулах мөн оюутан, сурагчидад чанартай боловсрол эзэмшихэд туслалцаа үзүүлэх, БНХАУ-ын их сургуулиудад хэрхэн тэтгэлэгтэй суралцах, элсэн орох болоод шаардлагатай зөвлөмж, мэдээллийг өгөх юм.

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ОНЦЛОГ:
-Зуучлалын хураамжгүйгээр БНХАУ-ын их дээд сургуульд суралцах,
-БНХАУ-ын их дээд сургуулиудын танилцуулах өдөрлөг, уулзалт зөвлөгөөн,
-БНХАУ-ын их дээд сургуульд хэрхэн элсэх болон тэтгэлэгийн зөвлөгөө, мэдээлэл,
-Хятад дууны уралдааны шалгаруулалт,
-Шилдэг илтгэгч нарын лекц,
-БНХАУ-ын их дээд сургуулиудын багш нараас зөвлөгөө мэдээлэл авах,
-Бүх үйл ажиллагаа үнэ төлбөргүй болно.

Энэ арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй Хятад дууны уралдааны I шатны шилдэг таван оролцогчийг шалгаруулах уралдаан эхэлж байна.

Шалгаруулалтад олон нийтийн санал чухал үүрэг гүйцэтгэх юм байна. Саналыг  гуравдугаар  сарын 25-наас дөрөвдүгээр сарын 07-ны 15:00 цаг хүртэл авах гэнэ.
Уралдааны II шат 2017.04.15-ны өдөр "Күнз-2017" боловсролын үзэсгэлэнгийн танхимд шууд явагдаж шилдэг 3 оролцогчийг шалгаруулах гэнэ.

Оролцогч №7: Б.Анужингийн дуулсан дууг хүргэе.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл