Монгол Улсад номын баяр гэж хийдэг бол Хятадад мөн адил номын баярыг хийдэг билээ. Энэ оны 07-р сарын 15-наас 19-ний өдрүүдэд Хятадын 30 дахь удаагийн үндэсний номын баяр Жинань хотод ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн номын баяраар олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулагдсаныг тодруулбал:
- Хятадын 1600 гаруй хэвлэлийн газар 710.000 гаруй төрлийн шилдэг содон ном хэвлэл болон соёлын бүтээлч бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргажээ.
- 600 гаруй уншлагын үйл ажиллагаа явуулж, 600.000 гаруй зочин үзэж сонирхсон байна.
- 465.000 ширхэг ном (иж бүрдэл) жижиглэн худалдаалсан бүх номын сан болон хувь хүний захиалгаар 516 сая орчим юанийн ном худалдаалжээ.
Энэ зун Хятадын Жинань хотод цаг агаарын халуунаас илүүтэй “халуун” үйл ажиллагаа болсон нь Хятадын 30 дахь удаагийн үндэсний номын баяр байлаа. Номын баяраар хамгийн олон оролцогч, хамгийн том цар хүрээг хамарсан үзэсгэлэн дэлгэгдэж, "Онлайн номын үзэсгэлэн", "Үүлэн дэлгүүрийн үзэсгэлэн", "Шууд нэвтрүүлгээр ном борлуулах" зэрэг шинэ шинэ үйл ажиллагаа зохион байгуулсан таван өдрийн баяр нь номын далай, уншлагын ертөнцийг бүтээв.

Сэдэвчилсэн ном хэвлэлийн гол хөг аясыг чавхадна
"Хятадын Коммунист Намын түүх", "Мөнх ногоон зам: Хятадын Коммунист Намын хувьсгалт түүхэн үлгэр", "100 жилийн нам: Хамгийн хүчтэй нам руу", "Шинэ аялал", "Өсвөр насныханд зориулсан намын түүх", "Хувьсгалчид" зэрэг олон тооны гол сэдэвтэй ном хэвлэл уншигчид хийгээд зах зээлд танигдан энэ жилийн онцлогийг бүтээв.
"Нам байгуулагдсан 100 жилийн ойн баярт хүндэтгэл үзүүлж, цэцэглэн хөгжсөн ном хэвлэлээс таашаал авах" сэдэвт анхаарлаа хандуулсан энэхүү номын баяр хэвлэлийн салбарын шинэ зууны өгөөжтэй үр дүнг бүрэн дүүрэн харуулсан юм. Үзэсгэлэнгийн талбайн гол хэсэгт Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ойн сэдэвтэй үндэсний ном хэвлэлийн сонгодог бүтээлийг дэлгэн үзүүлж зочид "бүртгүүлэх газар" болсон байна. 1000 гаруй төрлийн сонгодог ном хэвлэл уншигчдын нүдэнд тусаж Хятадын Коммунист Намын хувьсгалт түүхэн өв болон гялалзана.

Хүүхдийн ном хэвлэл хамгийн онцгой
Энэ жилийн номын баяр дээр хүүхдүүдийн ном хэвлэл хамгийн ихээр таашаагдан, Хятадын томоохон хэвлэлийн байгууллагууд шинээр хэвлэгдсэн хүүхдийн номын шилдэг бүтээлүүдийг авчирсан нь олон бяцхан уншигч, эцэг эхчүүдийн анхаарлыг татав.
Хүүхдийн зохиолч Ян Хунин "Муур ба Ма Шяо Тиао (авианы хэвлэл)" хэмээх шинэ бүтээлийнхээ нээлтийг хийлээ. Энэ нь хүүхдүүдийн хайрладаг хоёр IP-гийн анхны хослол юм. "Хөгжилтэй муурны өдрийн тэмдэглэл"-ийг 15 жилийн хугацаанд 80 саяас илүү хувийг хэвлүүлсэн гэж Минтянь хэвлэлийн газрын захирал ярилаа.
Да Шян хэвлэлийн "Хятад ба гадаадын эрдэмтдийн намтар" анхны шинэлэг номыг танилцууллаа. Цуврал номын ерөнхий редактор, Хятадын ШУА-ийн Их Сургуулийн профессор Ван Дамин, Чинхуа Их Сургуулийн профессор Лю Бин нар "Эрдэмтдийн оюун санааг сурталчлах, залуу хүмүүсийн өсөлтийг удирдах" сэдвийн хүрээнд залуучуудын чанарыг хэрхэн сайжруулах талаар уншигчидтай ярилцав.
Хятадын нэвтэрхий толь бичгийн хэвлэлийн газраас "Хятадын хүүхдийн цэргийн нэвтэрхий толь бичиг"-ийг тарааж, цэргийн мэргэжилтнүүдийг урьж, залуу уншигчдад зоруулан цэргийн шинжлэх ухааны лекц хийж, цаасан дээрх "Цэргийн музей"-г номын үзэсгэлэнгийн газар руу шилжүүллээ. "Хятадын хошууч хүмүүсийн түүхийн үлгэрүүд” цуврал номын зохиогчид болон уншигчдын уулзалт дээр “Энэхүү цуврал ном худалдаанд гарснаас хойш нийгмийн бүхий л салбарынхан таашаан хүлээж авсан байна. 39 номын зохиогчийн эрхийг Энэтхэг, Турк, Балба болон бусад улс орон, бүс нутагт экспортолсон” гэж Жели хэвлэлийн газрын дарга Хуан Жянь ярив.

Алдарт уран бүтээлчид болон уншигчдын уулзалт болов
Номын баярын нээлтийн өдөр Хятадын “Мао Дүнь” утга зохиолын шагналын эзэн, алдарт зохиолч Лян Шяошэнь өөрийн намтар судлалын хамгийн сүүлийн роман болох "Миний өсөлтийн эдгээр бэрхшээлүүд" бүтээлээ авч ирэн хүний амьдралын халуун дулаан талыг уншигчидтай хуваалцлаа. Зохиолчдын хэвлэлийн газраас алдарт гурван зохиолчийг урьж, уншигчидтай уулзалт зохион байгууллаа. “Мао Дүнь” утга зохиолын шагналын эзэн, Хубэй мужийн Уран зохиол, урлагийн холбооны дарга Лю Шинлун “Ирэх маргааш байдаг бол” хэмээх 200.000 үгтэй баримтат зохиол бичихдээ "Баатарлаг хот" ба "Баатарлаг ард түмэн"-ий цар тахалтай тэмцсэн түүхийг дахин уншигчдад дэлгэжээ.
Хятадын эмэгтэй зохиолч Хун Инь амьдралын туршлагыг тансаг илэрхийлсэн "Эмэгтэйчүүдийн гол" бүтээл болон "Сарны дайчин" романаа танилцууллаа.
Алдарт зохиолч Ян Жижун хот байгуулалтын гол хүч болох цагаач ажилчдын бүлэгт анхаарлаа хандуулж, "Сүүлчийн цагаач ажилчин" нэртэй асар том бүтээлээр цагаач ажилчны үзэл санаа, тэмцлийг өгүүлсэн байна.
Сань Лянь хэвлэлийн газраас хэвлүүлсэн "Гайхамшигт тоглоом: Бээжингийн дуурийн судалгааны сайн тал", "Том дүрүүд" номууд нь энэ удаагийн баяр дээр зарагдаж дуусан байна. Энэхүү хоёр номын зохиогч, “Сурвалжит гэр бүл”-ийн найруулагч Гүө Баочан уншигчидтай Бээжингийн дуурийн урлагийн талаар ярилцахын зэрэгцээ “Сурвалжит гэр бүл”-ийн дуусаагүй түүхийг үргэлжлүүлэн ярилаа.

"Онлайн номын үзэсгэлэн" уншлагын уур амьсгалыг буй болголоо
"Би эртний сонгодог бүтээлүүдийг уншихыг хүсэж байна. Яаж сонгох хэрэгтэй вэ?"
"Түүхийн сайн номууд, бүгд жагсаалтад багтсан байгаа".....
Энэ жилийн номын баяр дээр "Онлайн номын үзэсгэлэн" анх удаа VR үзэх хэлбэрийг туршлаа. Онлайн шууд нэвтрүүлгээр ном борлуулсан нь “хэзээ ч дуусашгүй” номын баяр болсон юм.
Өдөрлөгийн үеэр Хятадын хэвлэлийн нийгэмлэг хүүхдийн унших лекцийн баг байгуулж, “Түргэн гар” шууд нэвтрүүлэгтэй хамтран хүүхдийн зохиолч Цао Вэньшуань, Шюй Нүөчэнь, Шэнь Шиши, Ин Жианлин нарыг урин шууд нэвтрүүлэг хийлээ. Онлайн болон оффлайн хэлбэр нь унших уур амьсгалыг бүрдүүлж чадлаа.
Цөөн бус хэвлэлийн газар "шууд нэвтрүүлгээр ном борлуулах", "шууд нэвтрүүлгээр хуваалцах" хэлбэрээр дамжуулан дэлхийн өнцөг булан бүрийн интернэт хэрэглэгчидтэй ном хэвлэлийн мэдээ мэдээллийг хуваалцсан байна. Шууд нэвтрүүлгийн арга хэмжээнүүд номын баярыг онлайн болон оффлайн хэлбэрээр түгээмэл болголоо.
Интернэт технологийн дэвшил, шууд нэвтрүүлгийн салбар хөгжсөнөөр оффлайн номын баярын худалдаанд онлайн цонх нэмэгдэж, ингэснээр газар дээр нь биечлэн үзэж чадахгүй байгаа үзэгчид "Үүлэн дэлгүүр хэсэх" боломжтой болсон бол шууд нэвтрүүлэг нь номын баярын өргөн зах зээлийг авчирсан гэж хэвлэлийн салбарынхан үзэж байна.

