solongonews
БНХАУ-ын тусламжийн эхний ээлжийн “COVID-19”-ийн вакцин Габонд хүрэв
2021-03-15 15:51
БНХАУ-ын тусламжийн эхний ээлжийн “COVID-19”-ийн вакцин Габонд хүрэв

Хятадын Засгийн газраас Габон улсад үзүүлж буй тусламжийн “COVID-19”-ийн вакцин энэ сарын 12-ны өдөр Габон улсын нийслэл Либревилл хотод хүрэв. Габон улсын Ерөнхий сайд Осука болон бусад албаны хүмүүс, Габон дахь БНХАУ-ын Элчин сайд Хү Чанчүнь нар нисэх онгоцны буудал дээр очин хүлээн авав.

Осука хэлэхдээ “Габон улс вакцин авах хүсэлт гаргасны дараа Хятад улс цаг алдалгүй, идэвхтэй хариу арга хэмжээ авч, аль болох богино хугацаанд туслахаар гараа сунгасан юм. Габон улсад вакцины талаар тусалсан анхны улс бөгөөд хоёр орон нь ахан дүүс болохыг бүрэн харуулсан юм. БНХАУ-ын дэмжлэгтэйгээр Габон тахлыг даван туулах болно гэдэгт итгэж байна” гэжээ.

Габон улсын Ерөнхийлөгч Бонго олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илэрхийлэхдээ “Бүх улсын хэмжээний вакцинжуулалтын ажил тун удахгүй эхэлнэ, эмнэлгийн ажилтнууд, аюулгүй байдлын хэлтэс, өндөр эрсдэлтэй хүмүүст урьдаар вакцинжуулалтад хамруулах давуу эрх олгох болно” гэжээ.

БНХАУ-ын Габон дахь Элчин сайд Хү Чанчүнь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа “Цар тахал дэлхийн хэмжээнд тархаж байгаа бөгөөд вакцин бол хүн төрөлхтний цар тахлыг даван туулах хүчтэй зэвсэг юм. Хятад улс хамгийн түрүүнд Габонд вакцин өгөх ажлыг өрнүүлсэн нь Хятад, Габонын уламжлалт гүн найрамдал, улс төрийн өндөр харилцан итгэлцлийг харууллаа. Вакцин нь Габон улсад тусалж эрт нэгэн өдөр тахал өвчнийг даван туулж, эдийн засгийг нөхөн сэргээлтийг ахиулна гэдэг итгэж байна” гэжээ.

Африкийн тахал өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн статистик мэдээнд харуулснаар, гуравдугаар сарын 12-ны байдлаар, Габон улсад нийт 16313 “COVID-19”-ийн тохиолдол батлагдсан бөгөөд нийт 93 хүн нас баржээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл