solongonews
Хүүхдэд тохиолдох 3 тэрслэх хугацаа
2018-06-05 17:25
Аав ээж бологсод хүүхэд нь үгийг нь сонсож ухаан томоотой байхыг хүсдэг.

Гэхэд ихэнх хүүхэд дунд ангид орсны дараа өөр хүмүүн болж хувирсан шиг болж, ээж аавтайгаа ам зөрөлдөн хэрэлдэж эхэлдэг. Энэ нь тэрслэх хугацааны нэгэн ердийн илрэл болно. Зарим аав ээж: “ Энэ хүүхдийг загнаж зодож ч болохгүй, аяар нь тавьж ч болохгүй, хэлж сургаж нэн ч сонсохгүй, яалтай билээ дээ?” гэж аргаа бардаг. Үнэндээ аав ээж бологсод хүүхдийн “ Тэрслэх” асуудалд хэд их санаашрах хэрэггүй юм, харин хүүхдийнхээ сэтгэлдээ юу бодож, юуг хүсэж байхыг ойлгох нь их чухал байдаг. Даруй энэ нь аав ээж хүүхэдтэйгээ зөв харьцах аргын шалгалт мөн. 

Хүүхдийн нэг насанд заавал тохиолдох 3 тэрслэх хугацаа болон хэрхэн шийдвэрлэх аргын тухай танилцуулъя. Нэгдүгээр тэрслэх хугацаа (2-3 нас)

Хүүхдийн нэгдүгээр тэрслэх хугацаа нь 2-3 насны хооронд байдаг. Хүүхэд 2 наснаас өмнө ердөө томчуулын үгийг сонсдог хөөрхөн хүүхэд байсан бол, 2 нас хөрсний дараа харин томчуудтай сөрөг байж, юуг хийлгэх гэвэл юуг нь заавал хийхгүй гэж зөрүүлж, өөрийн гэсэн олон үзэл бодолтой болон арга бүхнийг сэдэж өөрийн санаагаа биелүүлдэг. Тэрчлэн бага учирт ихээр уурлаж уйлах зэрэг илрэл гарна. Нэг жилийн хугацааг өнгөрүүлээд 3 нас болоход тэрслэх илрэл нь оргилдоо тулдаг.

Хоёр гурван насны хүүхэд үг сонсохгүй, хамаарахад хүчир байж ихэнх эцэг эхчүүд яаж сургахаа мэдэхгүй болж заримдаа зоддог. Үнэндээ 2 нас нь нэгэн эргэлтийн үе байж, тэрсэлж байгаа нь хүүхдийн үсэн бойжилтын онцгой илрэл байж, хүүхдэд хувийн үзэл бодол ба биеэ даах ухамсар бий болж байгаа юм. Иймээс эцэг эхчүүд тэсвэр тэвчээртэй байх хэрэгтэй.

Энэхүү байдалд эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн яаж хүмүүжүүлэх вэ?

1.Хүүхдийг нэг их эрхлүүлж болохгүй.

Хүүхэд өөрийнхний ямар нэгэн шаардлага буюу хүсэл нь биелэгдэж дийлсэнгүйгээс болж уйлж бархирвал эцэг эхчүүд сэтгэл зөөлрөн аядан дагаж болохгүй, харин өөрийн зогсцоо бат баримталж, хүүхдээ эрхлүүлэхгүй. Учир нь хүүхэд уйлж аашлах нь өөрийн санаа зорилтод хүрч болохыг мэдвэл ээж ааваа айлгах арга авцлаа болгодог.

2. Хүүхдийн сэтгэлгээгээ зөвөөр илтгэхийг зоригжуулна.

Хүүхдийн 3 нас нь яг сайхан биеэ даахын эхлэлт байж, сэтгэцийн талд зөрчил мөргөлдөөнтэй болж амархан уурлаж бачимдах, ээж аавдаа үг ярианы дайралт явуулах зэрэг байдал гаргадаг. Жишээлбэл “ Ээж муу хүмүүн” гэх мэт, тэрчлэн тоглоомоо шидэх, хүнийг хазах, зодох зэрэг илрэл гардаг. Энэхүү байдалд эцэг эхчүүд өөрийн уураа дарж, хүүхдээ тайвшруулж, хүүхдийн урам сэтгэлгээгээ зөвөөр илтгэхийг зоригжуулан, хүүхдэд уурлах, зовох, баярлах зэрэг нь ямар урам сэтгэлгээ болохыг мэдүүлнэ. Хүүхэд уурлах үе “ Би уурлалаа шүү!” гэж хэлэхээс биш харин хүчээр ба өөр боловсон бус үг яриагаар илтгэж болохгүй гэдгийг таниулах хэрэгтэй.

3. Хүүхдийн биеэ даахыг зоригжуулна

2 настай хүүхэд нэгэнт өөрийн ухамсартай болж, өөрийн санаагаараа явах дуртай болдог. Аав ээж болсны хувид бүрмөсөн өөрийн бодлоор хүүхдээ албадан шаардаж болохгүй, харин зохих хэмжээнд хүүхдийнхээ өөрөө шийдвэр гаргаж гар хөдөлж хийхийг зоригжуулна. Жишээлбэл хүүхэд өмсөх дуртай хувцсаа сонгож өмсөх зэрэг.

Хоёрдугаар тэрслэх хугацаа (7-9 нас)

Маш чанга тэрслэх сэтгэцтэй байх нь 7-9 насны хүүхдэд үргэлж тохиолддог үзэгдэл байж, өглөө эрт босох дургүй, хоол голох, гэрийн даалгавраа хийхгүй, телевиз үзэхэд шуналтай, бичиг сурахаас халшрах, аав ээжтэйгээ зүрэлдэх зэрэг үзэгдэл зөндөө гардаг. Энэ нь хүүхэд бологсдын сургуульд орж олон зүйл мэдсний дараа маш чанга биеэ даахын үзэл ухамсартай болж, өөрийгөө “ Би том хүмүүн болжээ, хүүхэд биш болсон!” гэх бодолтой болж, аав ээжийнхээ хамааралтаас мултрахыг яарч, үргэлж эсэргүүцдэг шалтгаан мөн.

Энэхүү байдалд эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн яаж хүмүүжүүлэх вэ?

1.Хүүхдэд зохих хэмжээний орон зай болон эрх чөлөө олгоно.

7-9 нас нь хүүхдийн наадаж тоглох дуртай үе байж, хүүхдийн наадахыг хэтэрхий хязгаарлавал хамгийн тэргүүнд ээж аавгаа эсэргүүцэж, “ Та намыг хийлгэхгүй гэвэл би заавал хийнэ” гэж зөрүүдэлнэ. Ингэх нь аав ээж болон хүүхдийн хоорондох харьцааг улам муу болгох байдал гардгаас аав ээж бологсод хүүхдэд зохих орон зай болон эрх чөлөө олговол зүйтэй.

2. Хүүхдийн суралцах урам бахыг бий болгох хэрэгтэй

Суралцах урам бахыг хөгжөөхөд арга дэм хэрэгтэй. Жишээлбэл, хүүхэд суралцах халуун урамгүй үед эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хожим ирээдүйн тухай ярилцаж, хүсэл эрмэлзлээр суралцах дур бахыг нь хөгжөөж болно. хүүхэд ном унших дургүй байвал эцэг эхчүүд биеэрээ дуурайл болж хүүхдээ номын дэлгүүр, номын сантай танилцуулна. Хэрвээ хүүхэд сайн шалгагдаагүй бол буруушаах биш харин тайтгаруулна, хүүхэд бага ч гэсэн давшилттай байвал магтан сайшаах хэрэгтэй.

Гуравдугаар тэрслэх хугацаа (12-15 нас)

Залуу насны үе эхлэхэд хүү охин ялгалгүй бодол сэтгэл болон үйлдэл барилын талд маш их хувиралт гардаг. Энэхүү хугацаанд хүүхэд этгээд зөрүү байж, амархан уурлан, үг сонсохгүй болдог. Энэ нь хормоноос болсон гэж шинжлэх ухаанаар үзэж бий. Оюун ухаан ба шийдвэр гаргахыг эзэмдэж байгаа их тархины магнайн хэлтэс нь ердөө 20-25 нас хүрээд төлөвшдөг. Иймээс залуу насны үеийн хүүхдийн урам сэтгэл нь амархан нөлөөг хүртэж, зан ааш нь өөр болдог

Энэхүү байдалд эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн яаж хүмүүжүүлэх вэ?

Эцэг эхчүүд хүүхдээ албаар хамаарч сургавал, төсөөлсөн үр бүтэмжид хүрч дийлэхгүй мөртөө хүүхдийн тэрслэх сэтгэц улам хэцүүдэх болно. Эцэг эхчүүд өөрийн сэтгэлээ тайван байлгаж, их шүүмжлэхгүй , уучилж багтаавал зөв. Залуу насны хүүхэдтэй сайн сайхан харьцаа байгуулахын хамгийн сайн арга нь, хүүхэдтэйгээ эрх тэгш байж, хүүхдээ хүндэтгэж, хүүхэдтэйгээ зөвөөр харьцах хэрэгтэй. Хүүхдэд зохих орон зай хангаж, хэтэрхий харшилж болохгүй. Тэрслэх хүүхдийн буруу биш гэдгийг заавал мэдэх хэрэгтэй. Хүүхдийн тэрслэхийг шийдвэрлэхийн хамгийн зангилаа нь эцэг эхийн хүмүүжүүлэх аргад бий.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл