“Өвлийн олимпын наадам маань манай нутагт зохион байгуулагдах гэж байна” хэмээн хүмүүс баярлаж догдолсон сэтгэлээ дарж ядна. 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмын цасан дээр зохиогдох тэмцээн нь удахгүй Жан Жякоү хотноо болох бөгөөд энэхүү наадмыг хүсэн хүлээж байгаа нь энэ билээ. Мөн наадмын баярыг угтан үйлчилгээний ажлыг сайтар хийж байгаа юм. Үүнд сургалтын багш, уралдах талбайн дизайн, яаралтай тусламж, цахилгаан хяналтын үйлчилгээ, сайн дурын ажилтан зэрэг үүрэг хариуцлага нь өөр өөр боловч хамтын хүсэл мөрөөдөлтэй хүмүүс бэлтгэлийн ажлыг эрч хүчтэй өрнүүлж байна.

Жякоү хотын мэргэжлийн сургалтын төвийн сайн дурын ажилтнууд бэлтгэл ажлын сургалт явуулж байна. Цанын гулгалт, ёс зүйн үйлчилгээний сургалтыг хийж, өвлийн олимпын наадамд тусалан, сайн дурын хүчээ дайчлан оролцож байна.
Зургийг: Ши Зичян, Ма Жячи


Үндэсний цаснын харайлтын төвийн эрчим хүчний хамгалалын багийнхан өвлийн олимпын цасан дээр уралдах төрөл зүйлийн хяналтын ажлын үеэр эрчим хүчний тоног төхөөрөмжийн ажиллагааг шалгаж байгаа нь
Зургийг: Жя Хань

Эмнэлгийн ажилтнууд Бээжингийн Анагаах Ухааны Их Сургуулийн гуравдугаар эмнэлэг дээр өвчтөн шилжүүлэх сургуулилт хийж байгаа нь
Зургийг: Синьхуа агентлаг

Өвлийн олимпын гол бүс болох Тай Зичэн 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмыг дэмжих чухал үйлчилгээний баталгааны төсөл бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд 20 мянга гаруй хүн бүтээн байгуулалтын ажилд оролцжээ. Тэдний нэг нь Жан Жякоү хотын уугуул 39 настай Лү Фэнюань юм. Тэрээр Тай Зичэнд ирснийхээ дараа хотын маркетингийн хэлтсийн менежерээр ажиллаж, хотын дизайныг хариуцаж байна. Лү Фэнюань хэлэхдээ "Би цасаар гулгах маш дуртай. Өвлийн олимпын ажилд оролцож байгаагаараа маш их бахархаж байна" гэжээ.

Өвлийн олимпын наадам нь гэрийн дэргэд зохиогдох болсон нь дэлхий намайг дуудаж байгааг мэт байна". “Өмнө нь өөрийгөө уулнаас гарч чадахгүй байх гэж их санаа зовдог байсан" хэмээсэн 25 настай тус нутгийн уугуул иргэн, үе уламжлан газар тариалан эрхэлэн амьдардаг Рэнь Шинь ярьж байлаа. Тэрээр мөс, цасны салбарын хөгжлийн дагуу тэрээр цасны ажилтай танилцаж, өдгөө өвлийн олимпын гол бүс болох Тай Ү цанын баазад мэргэжлийн цанын багшаар ажиллаж байна.
Рэн Шин (дунд) Тай Ү цанын баазад сургалт явуулж байгаа нь
Зургийг: Синьхуа агентлаг

Жан Жякоүгийн олимпын тосгон (зүүн), Тай Зичэн мөс цасны суурин (дунд), өндөр хурдны галт тэргний Тай Зичэн буудалд
Зургийг:Ян Шияо
