Баянхошуу багийн малчид аялал жуулчлалыг хөгжүүлж байна
2017-07-13 17:31
Баянхошуу багийн малчид аялал жуулчлалыг хөгжүүлж байна.
Баруун Үзэмчин хошууны Хоолтынгол суурингийн Баянхошуу багийн малчид хошууны төвөөс ойрхон жуулчны бааз олонтой, зам харилцаа амар хялбар байдаг давуу талаа түшиглэн адуу өсгөхийн зэрэгцээ гүү барин айраг исгэж худалдах, жуулчдад морь унуулан нутгийнхаа сайхан өнгө үзэмж, мал маллах тухай сонирхуулан орлого олж байна. Одоо тус багийн долоон малчин өрх аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлж, таван өрх нь айраг исгэж, найман өрх нь морь унуулах үйлчилгээ үзүүлж байна. Энэ газрын малчид цаг заваараа аялал жуулчлалыг хөгжүүлж жилдээ бага бус орлого олох болжээ.



Зохиогч: Т. Баянбат
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх
