Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ын сайд Ван И 20-нд Бээжин хотноо НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Персийн булан дахь нөхцөл байдлын талаарх сайд нарын видео хуралд оролцжээ.
Ван И онцлохдоо, Персийн булангийн нөхцөл байдал хурцадмал байдалд орсноор бүс нутаг, тэрчлэн олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулж байна. Аюулгүйн зөвлөлийн гишүүн орон, бүс нутгийн улс орнууд үнэнч сэтгэлээр энх тайвны хаалгыг онгойлгох түлхүүрийг хайж, олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа бүс нутгийн улс орнуудын ард иргэдийн хүсэн хүлээлтэд нааштай хариу өгөх ёстой. Үүнд Хятадын тал гурван саналыг өгч байна. Нэгд, Хуулийг дээдлэх зарчмыг баримталж, энх тайвны Персийн буланг хамтдаа байгуулна. Хоёрт, сайн хөршийн нөхөрлөлийг баримталж, аюулгүй Персийн буланг хамтдаа байгуулна. Гуравт, шударга ёсыг баримталж, тогтвортой Персийн буланг хамтдаа байгуулна.
Ван И: Ираны цөмийн иж бүрэн хэлэлцээрийг хамгаалсан үндсэнд Персийн булангийн олон талт яриа хэлцлийн тавцанг байгуулж, нөхцөл байдлын хурцадмал байдлыг намжааж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах талаар шинэ нийтлэг ойлголтод хүрэхийг Хятадын тал санаачилж байна гэжээ.
Ван И хэлэхдээ, Хятад улс Персийн булангийн улс орнуудтай сайн найз, сайн түншүүд юм. Хятад улс бүх бүс нутгийн улс орнууд болоод олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг ахиулахад өөрийн хүчин чадлаа оруулж, Персийн булан дахь аюулгүй байдлын баян бүрдийг хамтдаа байгуулахад бэлэн байна гэжээ.
