Ард түмний эрүүл мэнд бол үндэсний хөгжил цэцэглэлт, үндэсний хүчирхэг байдлын чухал бэлгэ тэмдэг юм. Өнгөрөн одсон 2023 оноо эргэн харахад эмнэлгийн ажилчид болон нийгмийн бүх салбарын хамтын хүчин чармайлтаар Хятадын иргэдийн эрүүл мэндийн байдал сайжирч, “Эрүүл мэнд-Хятад улс”-ын бүтээн байгуулалтад тууштай алхмууд хийгдсэн байна.
Улсын эмнэлгүүдийн өөрчлөлт шинэчлэл тууштай явагдаж, чанартай хөгжлийг идэвхтэй дэмжлээ
Улсын эмнэлэг бол Хятад улсын эрүүл мэндийн салбарын гол тулгуур хүч юм. 2023 онд үндэсний анагаах ухааны төв болон үндэсний ба мужийн түвшний оношилгоо эмчилгээний төвүүдийг байгуулах ажлыг эрчимтэй дэмжжээ. Орон нутгийн хавдрын оношилгоо болон хүүхдийн анагаах ухааны оношилгоо, эмчилгээний мэргэжлийн сул талыг шийдэхээр зүтгэсэн. Хөдөө орон нутаг, хорооллын олон нийтийн эмнэлгийг голчлон хөгжүүлсэн. Интернэт эмнэлгүүдийг байгуулж, онлайн оношилгоо, эмчилгээний үйлчилгээ үзүүлэн, өндөр чанартай эмнэлгийн үйлчилгээг иргэдэд хүргэлээ. Эмийн хэрэглээний үнийг бууруулж, иргэдийн эрүүл мэндийн зардлыг бууруулав. Мөн энэ онд улсын эмнэлгүүдийн шинэчлэл, чанартай хөгжлийг ахиулахад бүх хүчээ дайчлан ажилласан бөгөөд олон төрлийн шинэчлэлийн арга хэмжээг идэвхтэй сурталчлан хэрэгжүүлсэн байна.
Статистик мэдээллийн дагуу 2023 оны 01-ээс 09-р сар хүртэлх хугацаанд Хятад улсын эрүүл мэндийн байгууллагад хандсан хүний тоо 5 тэрбум 110 саяд хүрч, 2019 оны мөн үеийнхээс 12,4 хувиар нэмэгдэн, 2022 онтой харьцуулахад мөн үеийнхээс зургаан хувь өссөн үзүүлэлт болсон байна.
Гадаадын тусламжийн эмнэлгийн баг 60 жилийн турш харамгүй ажилласан байна
Нийт 30,000 орчим эмнэлгийн багийн гишүүдийг 76 улс орон, бүс нутагт илгээж, 300 сая орчим өвчтөнийг оношилж, эмчилсэн байна. 43 орны 48 эмнэлэгтэй олон төрлийн хамтын ажиллагааны харилцаа тогтоогоод байна. Эмнэл зүйн үндсэн 25 төвийг байгуулж, олон зуун шинэ технологи нэвтрүүлж, "цус юүлэх" тусламжаас "цус үүсгэгч" тогтвортой хамтын ажиллагаанд шилжих чиглэлээр холбогдох улс орнуудтай хамтран ажиллав. Энэ жил Хятадын гадаадад эмнэлгийн тусламжийн баг илгээсний 60 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд цагаан нөмрөгт баатрууд алс харь нутгийг зорьж, эмнэлгийн гайхалтай ур чадвараа ашиглан "Зовлон зүдгүүрээс айлгүй, шантралгүй зүтгэж, амь насыг авран, аливаа бүхнээ зориулах" гэсэн Хятадын эмнэлгийн багийн үзэл баримтлалын дагуу шаргуу ажилласаар ирсэн байна.
ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтсээс Хятадын гадаад тусламжийн эмчилгээний багийн төлөөлөгчдийн дэвшилтэт үйлсийг энэ оны 10-р сарын 20-нд нийтлэн сурталчилж, "Цаг үеийн үлгэр жишээч” цол хүртээжээ. Хамтран ажилладаг эмнэлгүүдтэй хамтран ажилласнаар хүлээн авагч орнуудын эмнэлгийн үйлчилгээний чадавх эрс сайжирсан. Гэрэл гэгээний аян, төрөлхийн зүрхний өвчинтэй хүүхдүүдийг эмчлэх үйл ажиллагаа, уруул тагнайн төрөлхийн сэтэрхий /УТТС/-н гажигтай хүүхдүүдийг эмчлэх зэрэг богино хугацааны үнэ төлбөргүй эмчилгээний багууд хүмүүст өндрөөр үнэлэгдсэн байна.
Өндөр чанартай эмчилгээ, үйлчилгээний хүртээмж нэн олон иргэдийг хамрах болсон байна
2023 онд өндөр чанартай эмчилгээ, үйлчилгээний хүртээмж нэн олон иргэдийг хамрах болсон юм. “Хүнд, ноцтой өвчнийг мужийн эмнэлэгт эмчлэх, зонхилон тохиолдох өвчлөлийг хошуу шяний эмнэлэгт оношлон эмчлүүлж, өдөр тутамд тохиолддог толгой өвдөх зэрэг хөнгөн өвчнийг хөдөө тосгоноосоо гаралгүйгээр засах” зорилтыг биелүүлэхийн тулд орон нутгуудын эрүүл мэндийн тогтолцоог сурталчлан таниулах чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Өндөр чанартай эмчилгээ, үйлчилгээний хүртээмж нэн олон иргэдийг хамруулж, өвчтөнүүдийг тухайн газартаа эмчлүүл, байнга тохиолддог өвчин, архаг өвчнийг хөдөө тосгонд эмчилж, илүү олон хүнд нэн тав тухтай, хямд үнэтэй эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх боломжтой болгохоор хичээн ажилласан байна.
2023 онд орон нутгийн засаг захиргаа өндөр чанартай эмчилгээний багийг зохион байгуулж, хөдөө тосгонд үнэ төлбөргүй эмчилгээ, эрүүл мэндийн мэдлэг түгээх зэрэг үйл ажиллагаа олныг зохион байгуулсан байна. Мөн хүмүүст эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд нь тусалж, эрүүл мэндийн мэдлэг, эрүүл мэндийн үзэл баримтлалыг хүмүүсийн амьдралд нэгтгэхэд нь туслахын тулд нэн олон тооны эмнэлгийн ажилтнуудыг орон нутагт томилсон.
Хятад уламжлалт анагаах ухааны үйлчилгээ нь илүү тохиромжтой, хүртээмжтэй байдаг.Хятад уламжлалт анагаах ухаан бол хятад үндэстний үнэт эрдэнэс юм. Хятад уламжлалт анагаах ухааны суурь нь ард түмэн ба анхан шатанд байдаг. 2023 онд Хятад улс хятад уламжлалт анагаах ухааны анхан шатны үйлчилгээний сүлжээний бүтээн байгуулалтыг эрчимтэй бэхжүүлж, анхан шатны боловсон хүчнийг бэлтгэх төлөвлөгөөг хэрэгжүүлсэн. Одоогийн байдлаар Хятадын анхан шатны анагаах ухаан, эрүүл мэндийн байгууллагад хятад уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажилладаг (туслах) эмч нарын тоо 205 мянгад хүрч, Хятадын хэмжээнд анхан шатны эмнэлгийн болон эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй (туслах) эмч нарын 19.65 хувийг эзэлж байна.
Хятад уламжлалт анагаах ухааны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чухал үүргийг бүрэн гүйцэд биелүүлэхийн тулд 2023 оны 11-р сард хятад уламжлалт анагаах ухааны төрийн захиргаа мэдэгдэл нийтэлж, хятад уламжлалт анагаах ухааны эмнэлгүүдийн хүүхдийн эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлыг цаашид эрчимжүүлэхийг санал болгов. 2025 он гэхэд Хятадын хэмжээнд бүх гуравдагч шатлалын эмнэлгүүд, хятад, европ анагаах ухааны нэгдсэн эмнэлгүүдийг хүүхдийн эмнэлгийн үйлчилгээнд хамруулж, хоёрдогч шатны хятад ангаах ухааны эмнэлэг болон хятад, европ анагаах ухааны нэгдсэн эмнэлгүүдийн 80 гаруй хувь нь хүүхдийн эмнэлэгтэй болох хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан байжээ.
Эмнэлгийн боловсон хүчнийг баг болгон ажиллуулснаар гайхалтай үр дүнд хүрчээ
Олон тооны эмнэлгийн боловсон хүчнийг хөгжүүлэхэд анхаарч, олон талт оношилгоо, эмчилгээ, төрөлтийн өвдөлтийг намдаах, өдрийн мэс засал зэрэг эмнэлгийн үйлчилгээний хэд хэдэн шинэ загваруудыг сурталчилж, хэрэгжүүлж байна. Эмнэлгийн боловсон хүчнийг баг болгон ажиллуулж эхэлснээс хойш холбогдох салбарууд Төвд, Шинжянд 3100 гаруй өндөр түвшний авьяастныг илгээсэн байна. Төвд, Шинжянд нийт 1000 гаруй эмнэлгийн баг, 7600 гаруй эмнэлгийн ажилтан тусламж үзүүлжээ. Тусламж хүртсэн эмнэлгүүд 4300 гаруй эмнэлгийн ажилтныг холбогдох эмнэлгүүдэд сургах зорилгоор илгээсэн байна.
Эмнэлгийн авьяастнуудыг багаар томилон тусламж үзүүлж ажиллуулсан нь Үндэсний эрүүл мэндийн хороо, ХКН-ын Төв хорооны зохион байгуулалтын хэлтэс болон бусад хэлтсээс зохион байгуулж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа юм. Улмаар тусламж үзүүлэх эмнэлгүүдийг маш тодорхой тогтоосон байдаг. Тухайлбал, Төвдийн Өөртөө Засах Орны ардын эмнэлэг болон долоон орон нутгийн ардын эмнэлэг /1+7/. Шиньжяны "7+1", тухайлбал, Шиньжяны Уйгар үндэстний өөртөө засах орны 7 орон нутгийн ардын эмнэлэг болон Шиньжяны корпусын нэгдүгээр хэлтсийн ардын эмнэлэг, муж ба түүнээс дээш зэрэглэлийн нийт 16 эмнэлгийг дэмжин ажиллуулна. Мөн энэ оны 07-р сард Хөхнуурт эмнэлгийн тусламж үзүүлэх ажлыг эхлүүлж, Хөхнуурын зургаан өөртөө засах жөүгийн ардын эмнэлгүүдийг тусламжийн хүрээнд хамруулсан байна.
Оршин суугчдын эрүүл мэндийн мэдлэгийн түвшин улам дээшлэв
Шинэ эриний эх оронч эрүүл мэндийн аяныг өрнүүлсэн, иргэдийн эрүүл мэнд амьдралын хэв маягийг сурталчилсан нь бүгд л "Эрүүл мэнд- Хятад улс"-ын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 2023 онд эх оронч эрүүл мэндийн хөдөлгөөн, "Эрүүл мэнд-Хятад улс" үйл ажиллагааг эрчимтэй хэрэгжүүлж, оршин суугчдын эрүүл мэндийн мэдлэгийн түвшин улам дээшлэв. Энэ оны 10-р сард Үндэсний эрүүл мэнд, эмнэлгийн комисс олон хэлтэстэй хамтран "Эрүүл мэнд Хятад улсын үйл ажиллагаа - зүрх судас, тархины судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлон эмчлэх төлөвлөгөө (2023-2030)", “Эрүүл мэнд Хятад улсын үйл ажиллагаа - хорт хавдраас урьдчилан сэргийлэх, оношлон эмчлэх үйл ажиллагааг (2023-2030) хэрэгжүүлэх төлөвлөгөө"-г боловсруулсан. Энэхүү хэдэн төлөвлөгөө нь эрүүл мэндийн бүх үйл явцад анхаарлаа хандуулахад чиглэгдсэн. Энэ нь "Өвчнийг эмчлэхэд гол анхаарал тавьдаг" байснаасаа "Иргэдийн эрүүл мэндийг гол болгон анхаарах” уруу шилжиж, эрүүл мэнд, сайн сайхан байдлыг сайжруулах сайн үндэс суурийг тавьсан юм.
Эмчилгээний орчныг илүү тав тухтай болгож, эмнэлгийн үйлчилгээний түвшинг дээшлүүллээ
Энэ оны тавдугаар сард Үндэсний эрүүл мэндийн хороо болон бусад хэлтсүүд "Эмчилгээний орчныг илүү тав тухтай болгож, эмнэлгийн үйлчилгээний түвшнийг дээшлүүлнэ" гэсэн гурван жилийн хугацаатай үйл ажиллагааг явагдуулахаар зарласан юм. Үйл ажиллагааны төлөвлөгөө нь өвчтөний талаас бүх шатны эмнэлгүүд, хот, хөдөөгийн анхан шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг хамарсан эмчилгээний бүх үйл явцад төвлөрсөн билээ. Үүнд, өвчтөний оношилгооны өмнөх үйлчилгээ, амбулаторийн үйлчилгээ, яаралтай тусламж, эмнэлэгт хэвтсэн, оношилгооны дараах зэрэг эмнэлгийн үйлчилгээний бүхий л үйл явцын туршид үндсэн дэмжлэг үзүүлэх зургаан чиглэлээр 20 арга хэмжээ авч, олон нийтэд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээний түвшинг сайжруулахад анхаарч ажилласан байна.
Өнөөдрийн байдлаар Хятадын 2 ба түүнээс дээш шатлалын эмнэлгүүдийн 82.7 хувь нь цаг товлосон үйлчилгээ үзүүлж, улсын хэмжээнд 3 дугаар шатлалын эмнэлгүүдийн цаг товлох эмчилгээний дундаж хувь 49.2 хувьд хүрчээ. Улсын хэмжээнд хоёр ба түүнээс дээш зэрэглэлийн 5500 гаруй нэгдсэн эмнэлэг “нэг цэгийн” цогц үйлчилгээний загварыг хэрэгжүүлээд байна. Энэхүү үйл ажиллагаа эхэлснээс хойш орон нутгаас олон арга хэмжээ авч, эмчилгээний саад тотгор, хүндрэл бэрхшээлийг арилгаж, ард түмний эмчилгээний ашиг, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмжийг улам сайжруулахаар хичээсэн байна.
Эмнэлгийн болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний түвшинг үргэлжлүүлэн сайжруулав
Анхан шатны эмнэлгийн болон эрүүл мэндийн байгууллагуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэв. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 7100 гаруй анхан шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага стандартын шаардлага хангасан бөгөөд бүх эмнэлгийн тооны 68 гаруй хувийг эзэлж байна. Хөдөө орон нутаг, орон нутгийн эмч, эрүүл мэндийн салбарын авьяаслаг багийг хөгжүүлжээ. Энэ жил 5000 гаруй их, дээд сургуулийн оюутныг хөдөө тосгон, орон нутгийн эмнэлэгт ажиллуулж, 4800 гаруй хөдөө орон нутгийн үнэ төлбөргүй захиалгат анагаахын оюутнууд төгссөний хойно хөдөө орон нутгийн эмнэлэгт ажилласан. Өрхийн эмчийн гэрээгээр үйлчилгээг чанартай хөгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлсэн. 2023 оны 06-р сарын эцсийн байдлаар гол чухал бүлгүүдийн өрхийн эмчийн үйлчилгээнд хамрагдсан хэмжээ 70 хувиас давсан байна. Хятад улс 2023 он гарснаас хойш хот, хөдөөгийн анхан шатны эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоог сайжруулж, анхан шатны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, эрүүл мэндийн менежментийн чадавхыг дээшлүүлэхээр мөн чармайн ажилласан байна.
Үүний зэрэгцээ Хятад улс нийгмийн эрүүл мэндийн суурь үйлчилгээг тэгшитгэх түвшнийг дээшлүүлсээр байна. 2023 онд Хятад улсын нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний үндсэн санхүүжилтийн нэг хүнд ногдох санхүүгийн тэтгэмж 89 юаньд хүрсэн байна. 2023 оны эхний хагас жилд Хятад улсын нийгмийн эрүүл мэндийн суурь үйлчилгээ 65 ба түүнээс дээш насны 89.88 сая ахмад настан, цусны даралт ихсэх өвчтэй 110 сая өвчтөн, чихрийн шижин 2-р хэлбэрийн 37.63 сая өвчтөнд эрүүл мэндийн менежментийн үйлчилгээ үзүүлсэн нь 2022 оны мөн үетэй харьцуулахад тус бүр 40 хувь, 3.3 хувь, 6.9 хувиар нэмэгдсэн байна.
