Өвөр Монголын Өөртөө Засах Орны Байгаль эх баялгийн танхим, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эрчим хүчний товчоо, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Орон нутгийн санхүүгийн хяналтын товчоо зэрэг ӨМӨЗО-ы байгууллагын шинэчлэлийн 3 шинэ байгууллагын нээлтийн ёслол 11-р сарын 10-ны өдөр болов. ӨМӨЗО-ы орлогч тэргүүлэгч Жан Шаочүнь ёслолд оролцож баярын үг хэлсэн байна.
Жан Шаочүнь Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хороо, Засгийн газрыг төлөөлөн баярын үг хэлсэн байна. Тэрээр: Байгаль эх баялгийн танхим шинээр байгуулагдсан нь байгаль эх баялгийн хяналтын системийн шинэчлэл түүхийн чанартай нэгэн алхмыг нээснийг харуулж байгаа бөгөөд байгаль эх баялгийн хяналт нь хуульжиж, стандартчилагдаж, шинэчилсэн чухал ач холбогдолтой боллоо. Өвөр Монголын Эрчим хүчний товчоог байгуулсан нь Өвөр Монголын Намын хороо, Засгийн газраас орон нутгийн нөхцөл байдал, орон нутгийн онцлогийн дагуу улсын чухал эрчим хүчний баазыг байгуулах стратегийн байр сууриас үүссэн байна. Үүнчлэн улсын эрчим хүчний аюулгүй байдлыг батлах, “Өвөр Монголын эрчим хүчний” брэндийг бий болгох, орчин цагийн эрчим хүчний эдийн засгийн системийг хурдтай байгуулахад чухал нөлөө үзүүлэх юм.
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Орон нутгийн санхүүгийн хяналтын товчоо байгуулагдсан нь Өвөр Монголын байгууллагын шинэчлэлийг гүнзгийрүүлэх чухал бүрэлдүүн болно. Шинээр байгуулагдсан байгууллагууд нь эдийн засгийн бодит байдал, санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн гурван шинэчлэлийн үүргийг гүнзгийрүүлж, шинэ байгууллагын үүрэг хариуцлагыг гүйцэтгэхийн зэрэгцээ Өвөр Монголын Өөртөө Засах Орны эдийн засаг, санхүүгийн эрүүл тогтвортой хөгжлийг ахиулах болно гэжээ.
