
Хятад, Монгол хоёр улсын соёлын гүүр хэмээгдэж “Хорин гурван” жил тасралтгүй хэвлэгдсэн “Солонго” сэтгүүл, 100 дахь дугаараа өлгийдөн аваад байгаа “Солонго” сониноос уншигч та БНХАУ болон Өвөр Монголын талаар бүрэн дүүрэн, үнэн зөв мэдээлэл авч болох юм.

Энэ жилийн “Солонгын өдөрлөг”-ийн үеэр “Солонго хэвлэл мэдээллийн уулзалт-хэлэлцүүлэг”-ийг анх удаа зохион байгуулсан нь онцлог болж, уулзалт хэлэлцүүлэгт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын газрын зөвлөх, дипломатч Ли Вэй, Солонго мэдээллийн төвийн эрхлэгч Л.Наранхүү, Нийслэлийн соёлын газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Г.Батсүх, Солонго мэдээллийн төвийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын эрхлэгч С.Хүрэл, Монгол Улсын “Гэгээ” гадаад хэлний сургуулийн захирал Д.Болдбаатар, Хархорин хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэсанаа, Монгол Улсын Үндэсний Олон Нийтийн Телевизийн сэтгүүлч Г.Бадамсамбуу, ВSР-гийн СЕО Баярхүү, ВSР-гийн Батбаяр нарын албаны хүмүүс оролцсон юм. Уулзалт хэлэлцүүлэгт уригдан оролцсон хүндэт зочид төлөөлөгчид Солонго хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн тухай хэлэлцэж, өөр өөрийн үнэтэй саналаа өглөө.
Мөн үеэр Монгол Улсын Нийслэлийн Соёлын Газар, Монгол Улсын Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар болон Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Солонго” мэдээллийн төвтэй өөр өөрийн чиглэлээр цаашид хамтран ажиллах яриа хэлэлцээрт хүрсэн юм.


Арван нэгдүгээр сарын 4-ний өдрийн үдээс өмнө “Солонго” мэдээллийн төвийн эрхлэгч Л.Наранхүүгээр ахлуулсан хамт олныг Монгол Улсын Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо хүлээн авч уулзсан билээ. Б.Ичинхорлоо “Солонго” мэдээллийн төвийнхөнд номын сангийн ажил байдлыг танилцуулж, цаашид хамтран ажиллах талаар нухацтай ярилцаж, “Солонго” сэтгүүл болон “Солонго” сониныг номын фондод хадгалахаар болсныг мэдэгдсэн билээ. Харин “Солонго” мэдээллийн төвөөс 95 жилийн ойтойгоо золгож буй Үндэсний Номын Санд мөнгөн хандив өргөж, номын цагаан буян дэлгэрэх ерөөл өргөлөө.
“Солонго хэвлэл мэдээллийн уулзалт-хэлэлцүүлэг”-ийн үеэр “Чонон сүлд” номыг орчуулсан Монгол Улсын “Гэгээ” гадаад хэлний сургуулийн захирал Д.Болдбаатараар төлөөлүүлсэн таван нэр хүндтэй хүнийг Солонго мэдээллийн төвийн албан ёсны зөвлөхөөр урилаа. Мөн Монгол Улсын “Торго” загварын шоу, Домог хамтлагийн тоглолт, уран нугаралт зэрэг уран сайхны тоглолт нь хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийн сэтгэлийг догдлуулж, өдөрлөгийн арга хэмжээнд өнгө нэмсэн билээ.
Солонго мэдээллийн төвийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар болон бидний багийн хамт олны итгэл зүтгэлийн хүчээр энэ бүх үйл ажиллагаа амжилт төгөлдөр болж, Монгол Улсын Олон Нийтийн Радио Телевиз зэрэг томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр арга хэмжээний талаар цацагдан, нийгэм нийтийн өндөр үнэлгээг хүлээсэн юм.
Энэ хугацаанд бидний багийнхан МОНЦАМЭ агентлаг, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз зэрэг Монгол Улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагаар зочилж, туршлага солилцон, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.
Хятад, Монгол хоёр улсын соёлын гүүр болж, ард иргэдийн сэтгэл зүрхийг холбож, ээлтэй мэдээ, эерэг хүч бүхнийг дамжуулдаг эрхэм дээд яруу алдартай үйлсийн төлөө Солонго мэдээллийн дөвийн хамт олон цөхөршгүй хичээсээр, зүтгэсээр л …
