solongonews
Тариачин робот
2020-08-12 20:19
Тариачин робот

   Жэжянь мужийн Цишид сүүлийн өдрүүдэд роботууд усан тутарганы талбайд тариан чих суулгаж маш завгүй ажиллаж байна. Энэ нь уламжлалт тариан чих суулгах машинд Бэйдөү навигацийн болон жолоодлогын систем, Бэйдөү байршил тогтоох систем зэргийг суурилуулан сайжруулсан ухаалаг робот юм. Оператор нь тус роботын таблет дэлгэцээр дамжуулан байршил, зам шугамын ерөнхий тохиргоог хийхэд л хангалттай. Түүнчлэн систем нь оновчтой замыг өөрөө төлөвлөж, тариан талбайд автоматаар усан тутарганы чихийг суулгах, ухаалгаар саад бэрхшээлээс зайлсхийх, эргэлт хийх зэргийг гүйцэтгэх юм байна. Тарианы чих суулгахын тухайд Том дата ашиглан байршил болон чих хоорондын зайд анализ хийж, өндөр нарийвчлалтай ухаалаг системээ ашигладаг байна. Роботын гаргаж магадгүй алдааны нарийвчлал нь хамгийн ихдээ 2.5 см зай бөгөөд суулгацыг тогтвортой, эмх цэгцтэй байрлуулдаг.  Харин тариан чих суулгадаг уламжлалт машинд жолооч, ачигч гэх хоёр хүн ажиллах шаардлагатай бол тус дэвшилтэт роботыг нэг л хүн ажиллуулах бүрэн боломжтой.  Роботыг ашигласнаар хөдөлмөр, цаг хугацаа хэмнэх, бордоо хэмнэх зэрэг олон давуу талтай. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл