2020 оны төгсгөл үеэр дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жилийн эцсийн тооллогоо өгч эхэллээ. Өнгөрсөн нэг жилд Ковид-19 цар тахал дэлхий нийтийг хамарч, дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлсөн төдийгүй, олон улсын олон талт тогтолцоо хүнд сорилтуудтай тулгарсан. Өнгөрөгч жилийн Хятадын гайхалтай гүйцэтгэл олон талаар анхаарлын төвд орлоо. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон талаас өндөр үнэлгээ өгч, 2020 он бол Хятад улсын хувьд ер бусын нэгэн жил боллоо гэж үзсэн байна. Хятад улс 2020 онд цар тахлын эсрэг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тэмцлийн үр дүнд хүрч, эдийн засаг нь тогтвортой сэргэж, дэлхийн хэмжээнд цорын ганц эдийн засгийн эерэг өсөлтийг бий болгосон улс орон юм. Тэр дундаа сансар судлалын зэрэг салбарт шинжлэх ухаан, технологийн томоохон нээлтүүд хийгдсэн байна.
Цар тахлын эсрэг тэмцэл: Амжилт бүтээл хялбар олдоогүй
“Дэлхийн хэмжээнд хамгийн олон хүн амтай улсын хувьд дөрвөн сар хүрэхгүй богино хугацаанд Ковид-19 цар тахлын дэгдэлтийг хэрхэн хориглож, амь насны эрсдэлийг дээд хэмжээнд чухам яаж багасгаж чадав?” Латин, Америкийн хэвлэл мэдээллийн агентлаг дараах хариултыг өгч байна. “Хүчтэй урьдчилан сэргийлэх, хяналтын бодлого ба нийгмийн харилцааны сахилга баттайгаас гадна шинэ технологийн хэрэгжилт нь цар тахлын эсрэг тэмцлийн чухал нэгэн элемент болсон гэсэн хариу өгсөн байна. Тус нийтлэлд хэд хэдэн онцлох зүйлсийг жагсаажээ. Үүнд:
Нисэх онгоц, газрын роботууд, онлайн ангиуд болон алслагдсан оффис, том хэмжээний мэдээлэл, эрүүл мэндийн дүрэм журам, хамгийн богино цаг хугацаанд нь вакцин боловсруулсан зэрэг орж байна.
ОХУ-ын Архипов сангийн дарга Архипов:
- Хятад улс цар тахлын хянан сэргийлэлтийн ажлыг огтхон ч сулруулаагүйн дээр орон нутгийн хяналт сэргийлэлтийн тал дээр чанд ажиллаж, хөлдсөн бэлэн мах зэрэг хүнсний бүтээгдэхүүнд чанга хяналт шалгалт хийснээр эмх цэгцтэй үйлдвэрлэл, үйлдвэрлэл амьдралын баталгааг хангаж өгсөн байна. Хятадын Засгийн газар бүх хүчээ дайчлан ажиллаж, хүн хүч, эд материалын хүчийг үр бүтээлтэй дэмжиж, ард иргэд нь зохицуулалтыг хүлээн авч ажилласан байна. Иймэрхүү улсын ба иргэд хоорондын эв нэгдэл хүмүүсийг гайхшруулна гэж хэллээ.
ИА Новости-ийн нийтлэлд: Коронавирусын халдвар авсан тохиолдол илэрсэн үед Хятадын холбогдох байгууллага нэгжүүд тэр даруйд нь томоохон цар хүрээнд хяналт шалгалт хийж, том дата ашиглан вирус халдварласан эх үүсвэрийг мөрддөг гэж тэмдэглэсэн байна. Хятадын ард түмэн Засгийн газартаа дээд хэмжээнд итгэдэг. Олон дүрэм журмыг чанд сахин баримталж, эв нэгдэлтэй, чанга тогтолцоотой. Бодлогын хатуу чанд сайн чанар, бүтэмжтэй хэрэгжилт нь Хятадын цар тахлын эсрэг тэмцэл амжилтад хүрч чадсан чухал туршлагын нэг юм.
Английн "Daily Telegraph" веб сайтад: Хятадын цар тахлаас урьдчилан сэргийлэх бодлогын зорилт нь тод, арга барил нь шинжлэх ухаанч, үр дүн нь илэрхий. Томоохон цар хүрээг хамарч хяналт шалгалт, дүрэм журмаа сайн мөрдөж байгаа нь халдвар авах боломж бүхий хүнийг мөрдөж, хяналтыг чанд хийн ажиллаж, халдвар авсан тохиолдол бүрийг хүлээн авч эмчилж, халдвар авах маш олон боломжийг тасалж чадсан байна. “Ажлын алхам бүрт эерэг эргэлт бүрдэж, үр дүнтэй, хурдтай, шинжлэх ухаанчаар ажиллах болсон байна гэж тэмдэглэсэн байна.
Камбожийн "Пномпень Пост" нийтлэлд: Хятад улс цар тахлын эсрэг урьдчилан сэргийлж хяналтдаа авах ажилд асар их хүчин чармайлт гаргасан, өнөөдрийн үр дүн, амжилтыг тийм ч хялбархан олоогүй”. Түүнчлэн Хятад улс бусад олон улс оронд хүчин чадлынхаа хэрээр тус дэм үзүүлж байна гэж онцоллоо.
2020 оны 12-р сарын 21-ний өдрийн "Wall Street Journal"-ын тайланд дурдсанаар China Kexing Holdings-ийн бүтээсэн "Kellife" вакцин Бразилд явуулсан сүүлчийн шатны туршилтын үр дүн 50 хувийг давсан нь Бразилын зохицуулах агентлагууд вакциныг хэрэглээнд гаргах боломжтой гэснийг харуулж байна. Вакцины хөгжлийг ажиглаж байгаа эрдэмтэд вакцины үр нөлөөг туршилтаар 95 хувийн үр дүнтэй батлагдсан нь бусад цар тахлын эсрэг вакцинуудтай харьцуулах боломжтой гэж төсөөлж байна.
AFP болон Associated Press Istanbul: 2020 оны 12-р сарын 27-ны өдөр Ковид-19 цар тахлын эсрэг гурван сая "Келлифорд" вакциныг Турк улсад 28-ны өдөр хүргүүлэхээр болсон нь Турк улс Хятадын Кэ Шин компанийн бүтээсэн "Келлифорд" вакциныг анх удаа хүлээн авч байгаа юм. Тус улсын судалгааны үр дүн 91 хувьд хүрсэн байна гэж мэдээлэв. Associated Press: Турк улс 50 сая "Келлифорд" вакцины хүрээнд гарын үсэг зураад байна гэж нийтэлсэн байна. "Египетийн тусгаар сонин" вэб сайт 2020 оны 12-р сарын 10-ны өдөр Египетэд, Хятадын үндэсний эм бэлдмэлийн компанийн тээвэрлэсэн анхны ээлжийн вакциныг хүлээн авсан. Тус вакцины үр дүн 86 хувьд хүрчээ. Эхний ээлжийн вакциныг тус улсын иргэдэд үнэ төлбөргүй хүргэх бөгөөд эхний ээлжийн вакциныг эм эмнэлгийн ажилтнууд, өндөр эрсдэлд автсан хүмүүст үнэ төлбөргүй хүргэх болно гэж мэдээлсэн байна.
Өмнөд Африкийн “Бизнес сонин”-д: БНХАУ цар тахлын эсрэг вакциныг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд нэгдэж, вакцины судалгаа дуусаад ашиглалтад орох үед түүнийг дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгож, түүний дотор Африкийн улс орнуудыг багтаасан хөгжиж буй улс оронд давуу эрх олгох болно гэж амласан байна. “Хятад улс томоохон улс гүрний хувьд хариуцлагаа гүйцэтгэж, цар тахлын эсрэг дэлхийн тэмцэлд хувь нэмэр оруулсан байна гэж онцолсон.
Эдийн засаг: Том датагийн хүч
ОХУ-ын Чөлөөт хэвлэл мэдээллийн веб сайтын 2020 оны 12-р сарын 24-ний өдөр “Ковид-19 цар тахал Хятад улсыг сүрдүүлж чадаагүй: Хятад улс эдийн засаг ба орлогын өсөлтийг харуулав” сэдэвт нийтлэлд: Бусад улс орнууд цар тахлын эсрэг зав чөлөөгүй тэмцэж буй үед Хятад улс эдийн засгийн хөгжил, нийгмийн шинэчлэлийн шинэ шатанд гарах хандлагатай байв. Дэлхийн эдийн засаг нийтээрээ буурах төлөвтэй гэж төсөөлж байхад Хятад улсын эдийн засаг харин эсрэгээрээ өссөн байна. Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш 2020 оны эхний улиралд ДНБ 6.8 хувиар буурсан ч хоёрдугаар улиралд улс ардын эдийн засгийн өсөлт 3.2 хувиар өссөн байна. Өндөр технологийн салбар, тоног төхөөрөмжийн салбарын хөгжил хурдтай байв. Үүнд, Мэдээллийн технологи, программ хангамжийн салбарын орлого нэмэгдсэнээр тахлаас урьдчилан сэргийлэх хорио цээрийн арга хэмжээ нь цахим оффис, цахим боловсролын үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлсэн байна. Гуравдугаар улиралд Хятадын эдийн засаг нийтдээ 4.9 хувиар өсч, цар тахлын дараах эдийн засгийн сэргээлтийг баталсан байна. БНХАУ-ын Үндэсний Статистикийн газрын мэдээллээс харахад 2020 оны 07-09-р сар хүртэл Хятад улсын хөгжлийн бүх гол үзүүлэлтүүд нийтдээ "нэмэх" бөгөөд оршин суугчдын орлого өссөөр байгаа юм. Түүнчлэн үндэсний хэрэглээний үнэ эхний гурван улиралд 3.3 хувьтай хэвээр байх болно. Хятадын эдийн засаг сэргэж, ажил эрхлэлтийн байдал тогтвортой, инфляци бага байгаа нь оршин суугчдын орлогын өсөлтийг баталгаажуулсан. Хятад улс өдгөө олон улсын хамгийн том зах зээл болж өөрчлөгдсөн. Энэ бол Хятадын дотоодын эрэлтийг өдөөх Хятадын үндэсний бодлоготой холбоотой гэж тайлбарласан байна.
Испаний "Известия" вэбсайт 2020 оны 12-р сарын 26-нд: Маккинси, Морган Стэнли нарын хамгийн шинэ мэдээллээс үзэхэд тахлын дараа Хятад улс улам хүчирхэгжиж, эдийн засгийн хэтийн төлөв сайжирч, алс ирээдүйн тухай улам илүү өөдрөг үзэлтэй болсон бололтой гэж нийтэлжээ. Хятад улс тахлын эсрэг маш үр дүнтэй ажиллаж байгаа нь эрэлтийг дэмжих, худалдааг хөгжүүлэхэд тустай болохыг шинжээчид онцолж байна. The Economist сонины тайланд дурдсанаар Хятадын давуу талуудын нэг бол эдийн засаг нь үйлчилгээний салбараас илүү аж үйлдвэрийн салбарыг чухалд үзсэн. Энэ нь вирусний тархалтаас илүү сайн урьдчилан сэргийлэх боломжийн нөхцөлийг хангасан юм. “Нийгмийн харилцааг хөл хорио тогтоосон нөхцөл байдалд нүүр нүүрээ харж ажилладаг үйлчилгээний салбарын компанийг ажиллуулахаас илүүтэйгээр үйлдвэр ажиллуулах нь илүү хялбар байдаг. Үйлдвэрлэлийн салбар нь Хятадын эдийн засгийн дотор гол чухал хувийг эзэлдэг нь бусад улс орноос давуу талтай” гэж мэдээллээ.
Их Британийн "Guardian" вебсайтын 2020 оны 12-р сарын 26-ны өдрийн нийтлэлд: Их Британийн эдийн засаг, бизнесийн судалгааны төвөөс: - Хятад улс цар тахлын нөлөөнөөс хурдан гарч, 2020 онд эдийн засгийн өсөлтийг хоёр хувиар өсгөж, эерэг өсөлтөд хүрсэн дэлхийн цорын ганц томоохон улс юм гэж дурдсан байна. Олон улсын валютын сангаас гаргасан "Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлан"-д дэлхийн эдийн засаг 2020 онд 4.4 хувиар буурна гэж таамаглаж байгаа бол Хятадын эдийн засаг 2020 онд 1.9 хувиар, 2021 онд 8.2 хувиар өсөх хандлагатай байна гэж дурдсан байдаг.
Мексикийн "Санхүүч" сонинд "Цар тахлын үеийн Хятад улсын үйл ажиллагаа бидэнд Хятад улс хэчнээн их хэрэгтэй байгааг харуулж байна" гэсэн гарчигтай нийтлэлд: Дэлхийн эдийн засаг Хятадын эдийн засгийн дэмжлэгийг урьд өмнөхөөс илүү ихээр шаарддаг болох болно гэж дурдсан байна. 2021 онд дэлхийн эдийн засгийн сэргээлт нь Хятад улсын хүчтэй эрч хүчинд түшиглэх болно. Хятадын Үндэсний статистикийн газраас саяхан гаргасан зарим чухал тоо баримтаар үзүүлэлт гаргасан. "Эдгээр тоо баримтын мэдээллээс урам зориг өгч байна" гэж тайлбарласан байна.
Ядуурлаас ангижрах: Үр өгөөжтэй амжилт
“Кени улсын туг медиа группийн веб сайтаар 2020 оны сүүлийн нэг сарын өмнө Хятад улсын бүх ядуу хошууг ядуурлаас гаргалаа гэж мэдэгдсэн. Бээжин хот 2020 оныг тал бүрээр чинээлэг нийгэм байгуулж, ядуурлын эсрэг тууштай тэмцэл хийх жил болгоно гэж тогтоосон. Энэ даалгавар өдгөө амжилттай дууссан бололтой. Түүнчлэн энэ нь дэлхийн ядуурлыг бууруулах хүчин чармайлтын чухал үе шатыг тэмдэглэсэн байна гэж мэдээлэв. Мөн дэлхийн банкны мэдээллийн дагуу Хятад улс одоо ядуурлыг бууруулахад хамгийн үр дүнтэй улс болж байна гэсэн нийтлэл нийтэлсэн байна. Wall Street Journal-д: Дэлхийн ядуурлыг бууруулах ажилд Хятад улсын оруулсан хувь нэмэр 70 хувийг давсан байна. Энэ бол Хятад улсын хийсэн бас нэгэн том гавьяа гэж CNN News мэдээллээ. "Ирээдүйн түүхчид бидний эрин үеийн шастирыг бичихэд онцлох нэг бүлэг нь Хятад улсын ядуурлыг бууруулах явдал юм.” гэж АНУ-ын Кун сангийн дарга Роберт Кун магадалсан байна. Кени улсын Туг медиа группийн веб сайт ойрын өдрүүдэд "Африкийн Хятадын ядуурлыг арилгах амжилтаас суралцсан туршлага" сэдэвтэй нийтлэлд: Хятад улсын туршлагаас НҮБ зэрэг хөгжлийн агентлагууд стратеги боловсруулахад лавлагаа өгөх боломжтой гэдгийг онцлон тэмдэглэв. Түүнчлэн НҮБ гадаад хөрөнгө оруулалтыг татан ашиглаж ядуурлыг бууруулах төлөвлөгөөнд хүрч тогтвортой хөгжлийг баталж болох юм. Хэрэгжүүлсэн бодлого, төслүүд, хүчтэй хяналт, найдвартай хэрэгжилтээр ядуурлыг арилгах зорилтод хүрч болохыг Хятадын засгийн газар, ард түмэн гэрчилсэн байна гэж тэмдэглэжээ.
2020 оноос хойш дэлхийн хэмжээнд цар тахал үргэлжлэн тархаж, олон улсын ядуурлыг бууруулах ажил асар их дарамттай тулгарч байна. Тогтвортой хөгжлийн зорилтуудын тухай НҮБ-аас жил бүр гаргадаг үнэлгээний тайланд 2020 он гэхэд дэлхий даяар цар тахлын улмаас 100 сая хүн туйлын ядууралд эргэн орох болно гэж таамаглаж байна. Энэ нь 1998 оноос хойших дэлхийн анхны ядуурлын өсөлт юм байна. Энэ эгзэгтэй цаг мөчид Хятад улс олон чухал санаачилга, арга хэмжээг дэвшүүлж, ядуурлыг бууруулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Хятад улс хоёр жилийн хугацаатай хоёр тэрбум ам.долларын олон улсын тусламж үзүүлэх амлалтаа хэрэгжүүлэх болно. "Ядуу буурай орнуудын өрийг өршөөн хойшлуулах санаачилга"-ыг идэвхтэй дэмжиж, гишүүн орнуудынхаа дунд иймэрхүү бодлогыг хамгийн олон хэрэгжүүлсэн улс юм. 2020 оны 09-р сарын сүүлчээр Хятад улсын Хөгжлийн банк болон ашиг хүртэгч орнуудын хоорондын гарын үсэг зурж хойшлогдсон өрийн хэмжээ 748 сая ам.долларт хүрсэн байна.
Сальвадорын конгрессын гишүүн Флорес:- Хятад улс ядууралтай тэмцэж ялалт байгуулсан нь үнэхээр нийт хүн төрөлхтний ялалт. Энэ бол хүн төрөлхтний гайхамшиг. Түүнчлэн Хятад улс ядууралтай тэмцэх тал дээр арга туршлагаа хуваалцаж, хамтран ажиллахад үргэлж анхаарч ирсэн. Хятад улсын дэлхий нийттэй хуваалцаж байгаа зүйл нь ядуурал биш, харин эх баялаг, технологи, шинжлэх ухаан юм гэж хэллээ.
Технологи: Томоохон нээлт
Оросын чөлөөт хэвлэл мэдээллийн вебсайт саяхан "2020 оны эцсээр "Чан жэн 8 "зөөгч пуужинг туршиж хөөргөснөөр Хятад улс энэ онд үзэсгэлэнт сайхан төгсгөлийн бэлэг хүргэлээ." гэсэн "Хөдөлмөрийн өдөр тутмын" сонины ажиглагч Михаил Морозовын нийтлэлийг нийтэлсэн байна. Нийтлэлд: Энэ пуужин бол энгийн зүйл биш, харин ирээдүйд дахин ашиглаж болох экологийн бодис байна. Энэ бол Хятадын шинэ хөгжлийн шинж тэмдэг биш гэж үү? Энэ улс дэлхийн эдийн засаг, технологийн томоохон гүрэн болжээ. Өнгөрсөн жил хэдийгээр цар тахлын нөлөөнд автсан боловч Хятад улсын шинжлэх ухаан, технологийн салбарт гаргасан ололт амжилт гайхалтай хэвээр байна гэж тэмдэглэсэн байна.
Ройтерс агентлаг "Чан жэн 8 "зөөгч пуужинг хөөргөсөн нь Хятадын сансрын салбарын ажлыг амжилттай өндөрлүүлэв. Тайланд дурдсанаар 2020 оны 12-р сард Хятад улс сарнаас чулуу, хөрс буцааж авчирсан нь 1976 оноос хойш гарсан анхны сарны дээж байв. 2020 оны 07-р сард Хятад улс Ангараг гарагийн анхны бие даасан судалгааны ажлыг эхлүүлсэн бол "Тяньвен-1" Ангараг гарагийн аяллыг эхлүүлэв. Хятад улс 2022 оны орчимд олон сегменттэй, хүн амьдардаг сансрын станц байгуулах гэж байгаа бөгөөд 2045 он гэхэд жилд нийт 1000 нислэг, 10 мянган тонны ачаа тээш, нийт 10 мянган зорчигчтой сансрын тээврийн төлөвлөгөөнд хүрнэ гэж найдаж байгаагаа тэмдэглэв. .
Deutsche News Agency Хятадын сарны хайгуулын ажил амжилттай дууссан гэж мэдээллээ. Энэ бол хүн төрөлхтөн сарны дээжийг 40 гаруй жилийн дараа дэлхий дээр буцааж авчирсан анхны үзүүлэлт юм. Тиймээс Хятад улс өнгөрсөн зуунд АНУ, Зөвлөлт Холбоот Улсын дараа хийсэн гурав дахь улс болов. Хятадын сарны судлалын зургаа дахь удаагийн амжилт бол хүн төрөлхтний сансар судлалыг шинэ шатанд авчирсан гэж Нью Йорк Таймс үзэж байна. Их Британийн "Таймс" сонинд: Хятад (сансар судлалын салбар) эмх цэгцтэй ахиц дэвшил гаргаж байна гэж мэдээлэв.
Олон улсын эрдэм шинжилгээний "Шинжлэх ухаан" сэтгүүл 2020 оны 12-р сарын 04-ний өдөр Хятадын квант тооцооллын анхны загвар болох "Есөн бүлэг"-т томоохон нээлт хийснийг зарлав. "Есөн бүлэг" гарч ирсэн нь Хятадыг дэлхийн "Квантын давуу байдал"-д хүрсэн хоёр дахь улс болгож байна. Сингапурын Лианхэ Заобаогийн вебсайтад нийтлэгдсэн нийтлэлд "Есөн бүлэг" гарч ирсэн нь Хятадтай АНУ-тай харьцуулж болох квант компьютерын салбарт хийсэн томоохон нээлт боллоо гэж тэмдэглэв. Bloomberg-ийн вебсайтын технологийн суваг дээрх тайланд "Хятад дахь квант технологийг хөгжүүлэх анхны үйл явдал" гэж нэрлэсэн байна.
Сингапурын “Хамтарсан өглөөний сонин” вебсайт дахь нийтлэлд Хятадын технологийн томоохон ололтуудыг онцолсон байна. 2020 оны 12-р сарын 06-ны өдөр сарны дээж авч явсан Чан Э-5 өгсүүр ба тойрог замын буцах чуулганыг амжилттай уулзуулж, залгасны дараа тэр амжилттай салж, дэлхийдээ аюулгүй буцаж ирэв. 2020 оны 12-р сарын 06-ны өдөр Хятад улс Гиофен 14 хиймэл дагуулыг төлөвлөсөн тойрог замдаа амжилттай оруулахын тулд Ши Чангийн хиймэл дагуул хөөргөх төв дээр Чан Жэн 3 зөөгч пуужинг ашигласан. Хятад улсын сүүлийн үеийн шинжлэх ухаан, технологийн томоохон ололтуудад шинэ үеийн "Хиймэл нарны" , гурав дахь үеийн цөмийн эрчим хүчний технологи болох "Хуалонг No1" реакторыг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх сүлжээнд холбосон, "Тэмцэл" шумбагч төхөөрөмж 10909 метрийн гүнд амжилттай шумбасан зэргийг багтаасан байна.
