solongonews
Хятадын автомашины тоо хэмжэээ АНУ-ыг давах төлөвтэй байна
2020-04-10 21:39
Хятадын автомашины тоо хэмжэээ АНУ-ыг давах төлөвтэй байна.

Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо болон Худалдааны яамны албаны хүн 9-ний өдөр Бээжинд хэлэхдээ, шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахал одоохондоо авто машины үйлдвэрлэлд нэлээд их нөлөө үзүүлж, буурах дарамттай байгаа боловч энэ нь түр зуурын шинжтэй, Хятадын автомашины салбарын урт хугацааны хөгжлийн чиг хандлагад нөлөөлөхгүй юм. Тохируулалт хийж сайжруулсны дараа Хятадын автомашины зах зээл алхам алхмаар хэвийн байдалдаа орох бөгөөд нэлээд урт хугацаанд тогтвортой байх болно. Хятад улсын автомашины хэрэглээний зах зээлийн нөөц ихтэй, жижиг хотуудын хэрэглээний нөөц маш их, ирээдүйд Хятадын автомашин хэрэглээний нэмэгдлийн шинэ хөдөлгөх хүч болно. Энэ жилийн эцэс гэхэд Хятад улсын автомашины тоо хэмжээ АНУ-ыг давах төлөвтэй байна гэжээ.

Худалдааны яамны Хэрэглээг дэмжих хэлтсийн дарга Ван Бинь хэлэхдээ: "Үндэсний дунд, урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөнд нүүрстөрөгчийн ялгарал багатай , мэдээлэлжсэн, ухаалаг тээврийн хэрэгслийн хөгжлийн чиглэлийг тодорхой заасан юм. Чанар сайтай, бохир хийн ялгарал багатай, эрчим хүчинд хэмнэлтэй автомашины хэрэглээний зах зээл мөн маш их байгаа. Эдийн засгийн ерөнхий хөгжил, хүрээлэн буй орчныг хамгаалах, тээвэрлэлт зэрэг гурван чиглэлээр тавигдах шаардлагын дагуу, эдийн засгийн хөгжлийн түвшин, нийтийн дэд бүтцийн барилга байгууламж, нөөцийн чадварыг нарийвчлан авч үзэхэд ойрын арван жилийн хугацаанд Хятад улсын автомашины хэрэглээнд мөн маш их боломж бий" гэжээ.

Найруулагч: т.б
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл