solongonews
Универсиадын наадмын нээлт маргааш болно
2023-07-27 16:08
Универсиадын наадам нээлт маргааш болно

 

   Зуны 31 дэх удаагийн дэлхийн оюутны спортын Универсиад наадам маргааш өглөө 08:00 цагт Чэндү хотын Дүн-ань нуурын спортын цэцэрлэгт хүрээлэнд нээлтээ хийнэ.  

Энэхүү  наадам  08-р сарын 08-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 18 үндсэн төрөл, 269 жижиг тэмцээн зохион байгуулах юм. Энэ үеэр Олон улсын оюутны спортын холбоо /FISU/-ны эрдэм шинжилгээний хурал, соёлын солилцооны олон арга хэмжээ зохион байгуулж, дэлхийн улс орон, бүс нутгийн их дээд сургууль болон Хятадын их дээд сургуулийн оюутан тамирчид хоорондын солилцоог нэмэгдүүлэх юм. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл