solongonews
Шинэ жилийн амралтаар Хөххотын Төмөр Замын Товчоо 310 мянга гаруй зорчигч тээвэрлэв
2021-01-06 15:22
Шинэ жилийн амралтаар Хөххотын Төмөр Замын Товчоо 310 мянга гаруй зорчигч тээвэрлэв.

2021 оны шинэ жилийн амралтын хугацаанд Хөххотын Төмөр Замын Товчооны зөөвөрлөсөн зорчигчийн хувьд ойрын замын аялал, садан төрлөө эргэх, сурагчид байсан бол төмөр замын салбарууд хүчээ зохистой төлөвлөж, аяны галт тэрэг нэмж, хөдөлгөх хүчний цуваа галт тэргийг дахиж зохион байгуулах зэрэг арга хэмжээ авч иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан байна. 

Үүний зэрэгцээ Хөххотын Төмөр Замын Товчоо өвлийн улирлын тахлаас сэргийлэх, шинэ жилийн амралтын хугацааны аяны зөөврийг зохион байгуулах ажлыг нэгдсэн байдлаар төлөвлөн сайн хийж, тахлаас сэргийлэх стандартыг чанд хэрэгжүүлж, галт тэрэгний билет худалдах цонхноос эхлэн аяны галт тэрэгний зөөвөрлөх стандартыг баримтлан, халуурсан зорчигчийг тусгаарлах газрыг урьдчилан гаргаж тахал тархахаас сэргийлж, зорчигчид амар тайван зорчих орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллав.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл