Залуус охидыг ингэж “найрдаг”
2015-12-28 18:21
Охид, бүсгүйчүүдийн минь мэдэхэд илүүдэхгүй нэг чухал зүйл бий. Тэр нь “найрах” арга юм. Нийт эрчүүдийг 2 ангилж үзнэ. Нэг хэсэг нь ярианыхаа баялгаар, чадвараар эмэгтэй хүнийг найрдаг бол нөгөө хэсэг нь үйл хөдлөлөөрөө найрдаг юм.

Ярианы баялагтай залуу: Яриа хөөрөө сайтай залууд эмэгтэйчүүд татагдах нь элбэг байдаг. Зөв цагтаа зөв зүйлийг ярьж чаддаг, хамт байхдаа таныг уйдаадаггүй хөгжилтэй эрчүүд энэ ангилалд багтана.
Үйл хөдлөлөөрөө “найрдаг” залуу: Энэхүү ангилалд романтик залуучууд багтана. Хэзээ ч мартагдахааргүй дурсамжийг үлдээж чаддаг гэнэтийн бэлгүүдийг барьдаг хүмүүс.
Залуучууд яаж охин найрдаг аргаа бидэнд хуваалцлаа.
• Таалагдсан охиныхоо дугаарыг олоод мсж бичин танилцаад цааш дотносно. /14настай Н/
• Эхлээд найзууд болно. Эхний хэдэн хоногтоо өдөр шөнөжингөө мсж бичээд яриад л байна. Хэсэг хугацааны дараа алга болно. Тэр үед миний найрч байгаа охин над руу түрүүлж мсж бичин ярьдаг. Намайг таг болохоор санадаг болно. Тэгээд л бүх зүйл болох нь тэр. /17настай Ө/
• Хамгийн эхэнд тэр охиныхоо юунд сонирхолтой вэ? Ямар залуу сонирхдгийг нь олж мэдээд анх уулзахдаа таалагддаг хүн шиг нь болно. Тэгээд л цаашдаа уулзаж учраад өөртөө дасгана. /18настай Б/
• Найз минь их найраа сайтай хүн. Нэг өдөр надад охидыг магтах хэрэгтэй, уяраах хэрэгтэй гэж хэлж байсан юм. Хэлсэн зүйлийг нь туршиж үзэхээр шийдсэн. Харж явдаг дээд ангийхаа охинтой танилцсан мсж бичээд л яриад л, уулзаад л. Тэр болгондоо “Чиний нүд гоё, чиний гар зөөлхөн” гээд л магтаад уулзах болгондоо түүнийгээ инээлгэхийн тулд алиалж онигоо ярьж бүх л зүйлийг хийж үзнэ. Цаг хугацаа яван явсаар нэг өдөр тэр охин надад сайн гэдгээ хэлдэг байгаа. Одоо тэр бүсгүй миний эхнэр бид хоёр долоон жил хамт амьдарч байна. Эцэст нь хэлэхэд эмэгтэй хүн бүр магтаалд дуртай байдаг юм шүү залуусаа. /25 настай Г/
Гоо
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
