
Ши Жяжуаны Инженерийн ажил мэргэжлийн коллежийн нисэхийн инженерийн салбарын агаарын нисэх багийн мэргэжлийн нэгдүгээр курсийн оюутнууд үйлчлэгчийн хатуу сургалт хийж байгаа зургуудтай танилцана уу.

Толгой дэрээ ном тогтоох, хоёр өвдөг хооронд цаас хавчуулах, савх зууж 8-н шүд гарган инээмсэглэн босож суух зэрэг нисэх онгоцны үйлчлэгчийн хатуу сургалтууд хийнэ. Хөдөлгөөн бүр нь хамгийн багадаа 10 минут үргэлжилдэг байна. Нэг дасгалаа дуусаад 2 минут амарч, дахин хатуу сорилтоо үргэлжлүүлдэг аж.

Үүнээс гадна тэд бас үндсэн соёлын хичээл, ёслол, иргэний нисэхийн дүрэм зэрэг мэргэжлийн хичээл ордог. Хэ Бэй мужийн цорын ганц нисэхийн ажилтнуудын сургалттай Ши Жяжуаны инженерийн ажил мэргэжлийн коллеж нь 2012 онд нисэхийн инженерийн салбарыг нээж, нисгэгч, агаарын хөлгийн багийн үүрэг, нисэх онгоцны засвар үйлчилгээ ба мэргэжлийн удирдлагатай нисэх аппаратыг ажиллуулах талын мэргэжлийг заан сургадаг байна.

