solongonews
Биеийн хэлдээ анхаарал тавьцгаая
2015-12-28 18:21
Биеийн хэл гэдэг ойлголттыг зарим хүн ойлгохгүй байж магадгүй. Юу гэсэн үг вэ гэвэл хүний гаднаа гаргаж чадахгүй байгаа мэдрэмжээ биеийн хөдөлгөөнөөрөө илэрхийлэхийг хэлдэг. Гадаадад биеийн хэлэмжийн тухай мэдэхгүй хүн гэж байдаггүй. Бусдад буруу сэтгэгдэл үлдээхгүйн тулд та биеийн хэлэмжиндээ анхаарал тавих нь зөв юм.
1. Нүдний хэлэмж
Хүнийг танихад нүдний харцаар нь танидаг хүмүүс их бий. Хэрэв та олон хүнтэй харьцаж байгаа бол бүх хүнд тэнцүү нүдний контакт өгөх хэрэгтэй. Хүнтэй 2-ууланхнаа ярилцахдаа нүд рүү нь эгц ширтэснээр түүнд итгэл төрүүлдэг. Хүний нүдээр нь харсан зүйлээ ярьж байна уу, зохиож ярьж байна уу гэдгийг ч мэдэж болно. Үүний тухай дараа нийтлэл гаргах болно.
 
2. Гар,мөр, хөлний хөдөлгөөн
Бусдыг өөртөө татахыг хүсвэл гараараа элгээ тэврэх, хөлөө ачиж суухаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь хүн гараа элгэндээ наах нь өөртөө “хаалт” хийдэг учир халдашгүй гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Харин үнэхээр тантай чин сэтгэлээсээ ярилцаж байгаа хүн гарын алгаа дэлгэн нээлттэй байдал үүсгэдэг. Хөлний хэлэмжийн тухайд их зүйл бий. Хүн явахыг хүсэж байгаа зүг рүүгээ хөлийн хоншоорыг харуулан зогсдог. Хөлөө баруун тийш ачих юм бол баруун талд байгаа залуу таалагдаж байгаа гэх мэтийн жишээтэй. 
 
3. Толгой
Толгойгоо өргөж цэх явах нь өөртөө итгэлтэй харагдуулдаг. Харин гулдайлгаж унжуулах нь доожоогүй хүний шинж гэдэг. Тиймээс олны дунд явахдаа толгойгоо өргөж дээгүүр харж явахад та өөртөө итгэлтэй харагдана.
 
4. Ам
Уруулаа жимийх хөдөлгөөн нь бидний ууртай байх үед мөн өөртэйгөө ярилцаж байх үед илэрдэг билээ. Уруулаа жимийсэн хүнийг бусад хүн ярилцахыг хүсэхгүй байна гэж боддог. 
 
5. Худал хэлэхийг мэдэж авах
Бусдыг худал хэлж байхыг мэдэх бол амархан. Хамгийн гол нь та сайн ажигч байх ёстой. Худал хэлж буй хүн хамраа үл ялиг майждаг, гараа кирманаасаа огт гаргахгүйгээр ярилцах, гарын алгыг дэлгэхгүйгээр ярих мөн мөрөөрөө сонин хөдөлгөөн хийдэг. Ямар хөдөлгөөн
вэ гэвэл мөрөө үл мэдэг хавчиж асуудлаас мултарч буй мэт хөдөлгөөн хийдэг. 
 
6. Инээмсэглэл
Хүнийг жинхэнээсээ инээмсэглэж буйг мэдэх амархан байдаг. Нүдний контакт болон зовхинд гарч буй үрчлээ ялгагддаг. Хуурамч инээмсэгллийн үед нүдэнд ямар ч контакт үгүй, хацрын хонхорхой өөр харагддаг.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл