solongonews
Ахмадын хотхоноос дуурсах аз жаргалын дуу
2019-01-24 15:21
Ахмадын хотхоноос дуурсах аз жаргалын дуу

“Ачлал” малчин ахмадуудын хотхонд орчихвол өтлөх нас минь жаргалтай болох нь тэр гэж Шилийнхотын ойр хавийн сум суурингийн ахмадууд хоорондоо ярилцдаг байлаа. Энэхүү жаргалын ордонд ямар хүмүүс сууж байгаа бол, аз жаргалын дуу үргэлж дуулддаг энэ ахмадуудын хотхонд ахмадуудад ямар үйлчилгээ үзүүлж байгаа бол, энд суусан ахмадуудын аж амьдралын ямар байгаа бол, Ачлалын ахмадууд хүйтний улиралд дулаахан сайхан өвөлжиж байгаа болов уу? Эдгээр олон асуултад хөтлөгдөн Ачлал малчин ахмадуудын хотхонд хүрч билээ.

Ахмадуудын хотхонтой танилцаж байх зуур биллиард тоглож байсан Жамбал гуай тааран нэлээд ярилцлаа.

- Энд юу ч дутагдахгүй, үеийн хүмүүс олон. Өглөө ачаа хүргэчихвэл биллиард, шагай тоглох гээд нэг мэдэхэд ачаа тосох цаг болчихдог гэж ярьж байгаагаас өтлөх насаа баяр хөөртэй, аз жаргалтай өнгөрүүлж байгааг ойлгосон юм.

Жамбал гуай энэ жил 66 насыг зооглож байгаа бол Шилийнхотын Цог-Уул сумын Хонгор багийн малчин. Эднийх 100 мү /1 мү нь 15 га/ нутаг бэлчээртэй бөгөөд өмнөх хэдэн жил хүү нь хүнд өвчилж тоотой хэдэн малаа зарж, нутгаа гадагш дүрээслүүлж, 2015 онд Шилийнхотын “Ачлал” малчин ахмадуудын хотхонд нүүж иржээ. Хөдөө нэг насаараа амьдарсан Жамбал анхандаа хотын амьдралд дасахгүй байв. Хөдөө буцна гэхэд хоёр ач нь хотод хичээл соёлын мөр хөөж, хүү нь хөдөөгөө ажилтай учир хотод ирж хүүхдээ харж чадахгүй болохоор Жамбал хөгшний хамт хотод суухгүй байхын аргагүй.

Ахмадуудын хотхонд үргэлж уралдаан, наадам тоглоомын үйл ажиллагаа зохион байгуулдаг байна. Жамбал зав гарвал төвд очиж, биллиард тоглодог төдийгүй жил бүрийн биллиардын болон шагайн тоглоомын уралдаанд түрүүлдэг байна. Хөгшин Сарангэрэл нь зав чөлөөтэй цагаараа уламжлалт үзэмчин хатгамал хатгадаг. Хатгамлыг нь их нарийн сайхан урласан харагдаж байв. Борлуулалтын талаар асуухад: - Би зав чөлөөгөөрөө хатгамал хатгаад суудаг. Манай асрамжийн газраас биднийг их дэмждэг төдийгүй төвийн 2-р давхарт тусгай үзэсгэлэнгийн өрөөнд хатгамлыг дэлгэн тавьж байгаа. Мөн вичатаар борлуулдаг. Хүмүүс сайн авдаг” гэж байлаа.

Хөсрий настан бол Шилийнхотын Рашаанбулаг суурингийн Баянтал багийн хүн. Буурал таван хүүтэй. Дөрвөн хүү нь хөдөө малчин заяа түшин амьдарч, нэг хүү нь хотод ажлын гараа авчээ. Буурал 2015 онд асрамжийн газарт иржээ. Хөсрий гуайн гэрт ороход эсгий урлал хийгээд тун завгүй байв. Ирсэн санаагаа хэлэхэд Хөсрий гуай: Одоо ч амар болсон. Манай ахмадуудын хотхоныхон миний хөл муутайг мэдээд 1-р давхрын өрөөг өгсөн. Дулаан сайхан юм. Хөдөө байгаад хөл бүр муу болсон. Одоо миний хөл ч овоо сайн болсон гэж байсан юм. Хөсрий гуайн суугаа өрөө 49 м.кв талбайтай бөгөөд дулаалгын мөнгөтэйгөө жилийн түрээс нь 4700 юань тушаадаг байна.

Одоогоор Шилийнхотын сум суурингийн мал аж ахуйн орны ахмадуудын 70 хувь нь хотод орж, өтлөх насаа өнгөрөөж байгаа юм. Хонгор багийн ахмадууд бараг бүгд тус асрамжийн газар сууж байгаа аж.

Тус ахмадуудын хотхонд 2014 оны 09-р сард ашиглалтад орж, одоо 495 өрхийн 828 ахмад суудаг байна. Ахмадуудыг асарч нялхсыг хүмүүжүүлэх 158 өрх байна. Малчдын ерөнхий үйлчилгээний төв, нийгэм дүүргийн эрүүл мэндийн үйлчилгээний төв, нигүүлсэнгүй үйлсийн сүлжээ дэлгүүр, нийгэм дүүргийн үйл ажиллагааны төв, 12349 ард иргэдэд амар хялбар үйлчилгээ үзүүлэх төв, малчдын хоолны газар, төлөөлөн хурааж төлөөлөн тушаах, цэцэрлэгт хүрээлэн, нийгэм дүүргийн хөл бөмбөгийн талбай зэрэг үйлчилгээний газрыг нээж, ахмадуудын олон талын шаардлагыг хангах ерөнхий үйлчилгээний систем болон бүрджээ.

Шилийнгол аймгийн мал аж ахуйн орны газар нутаг өргөн уудам хүн цөөн, малчдын суурин тархай бутархай. Мал аж ахуйн оронд 60 наснаас дээших хүн амын тоо 30 мянгад хүрч мал аж ахуйн орны хүн амын 15 хувийг эзэлж, аймгийн ахмадуудын 19 хувийг эзэлдгээс ахмадуудын хотхонд асуудлыг шийдэх нь нэг хатуу шаардлага болжээ. 2014 оноос хойш Шилийнгол аймаг ахмадуудыг асрах үйлчилгээний өөрчлөлтийн эргэн тойронд мал аж ахуйн орны ахмадуудын суурин тархай бутархай, үйлчлэх хэмжээ нь өргөн, бүрхэх нь хязгаартай зэрэг хүнд шийдвэрлэх дээр хүч тавин, Хятадын хамаг тэргүүнд “төвлөрүүлэн суурьшуулах, өтлөө насаа өнгөрүүлэн үр хүүхдээ харгалзах, эмчилгээ сувиллага, засгийн газраас тэтгэх, олон эшжүүлэн эзэгнэх” малжих орны настайчуудын асрамжийн үйлчилгээний хэв загварыг түгээмэлжүүлж, асрамжийн үйлчилгээний бүрцийг өргөтгөн, агуулгыг нь балагжуулан, “өтлөө насандаа асрамжтай, түшигтэй, баяртай, амар амгалан байлгах”-ад бат суурь тавьжээ.

Мал аж ахуйн орны ахмадуудын хотхонд өтлөх насаа өнгөрүүлэх, сургуульд сурч байгаа хүүхдээ харж харгалзахад амар зэрэг хэрэгцээг нэгдсэн байдлаар бодож, ахмадуудыг асрах нялхсыг хүмүүжүүлэхийг уялдуулжээ. Шилийнхотын Ачлал ахмадуудын хотхоны хажууд Шилийнхотын монгол үндэстний цэцэрлэгийг байгуулснаар мал аж ахуйн орны ахмадуудад төвлөрсөн үйлчилгээ үзүүлэх болсон төдийгүй сургуульд сууж байгаа хүүхдээ хүргэж авахад таатай нөхцөлийг хангажээ.

Ачаа сургуульд суулгахын тулд хөдөөнөөс хотод ирсэн ахмадууд маань сургууль цэцэрлэгийн ойр хавиар хямд үнэтэй байр түрээслэн чихэлдэн сууж, зуны халуунд бүгчимдэх, өвлийн хүйтэнд даарч бээрээд явдаг байсан тэр байдал аль хэдийн дурдатгал болон хоцорчээ. Одоо харин сэлүүхэн газарт сайхан орон сууцтай болсон ахмадуудын Ачлалын сайханд баясан жаргахыг харахаар бахархалтай санагдах юм. Ачлал ахмадуудын хотхоны ахмадуудын өдөр тутмын хэрэгцээ шаардлагад тохирсон үйлчилгээг бүрэн хангаж, ойр хавьд хүүхдийн цэцэрлэг байгуулж байгааг харахад илүү жаргалтай санагдах юм.

Зохиогч: Цэцэг
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл