Хөххотын Монгол үндэстний сургууль "Монгол судлалын нэвтэрхий толь"-ийн хандивын ёслолыг 04-р сарын 20-ны өдрийн үдээс хойш хийв. Хөххотын Үндэстний дунд бага сургууль болон ӨМБИС-ийн харьяа дунд сургууль зэрэг 20 сургууль, хүүхдийн цэцэрлэг энэхүү арга хэмжээнд оролцон хандив өргөжээ.
"Монгол судлалын нэвтэрхий толь" бол монгол судлалын олон төрлийн мэдлэгийн нэгтгэл, эрт эдүгээ дотоод гадаадын монгол судлалын үндсэн мэдлэг, үндсэн ухагдахуун, үндсэн онолын иж бүрэн лавлах, монгол судлалын тухай суралцах, ойлгох, нарийвчлан судлах нэгэн сонгодог бүтээл юм.
"Монгол судлалын нэвтэрхий толь"-ийг засварлан нийтлэх ажил 1998 оноос эхэлж, улсын дотоод гадаадын 300 шахам мэргэжилтнүүд тус номын эмхтгэн түүвэрлэх ажилд оролцжээ. Номыг 20 боть хуваан, монгол хятад хоёр хэлээр хэвлүүлэх ба одоогоор хэвлэгдсэн нь 28 боть, мөн 12 боть нь хэвлэлийн дараалалд ороод байна. Энэ нь ӨМӨЗО-ы гол соёлын төсөл, улсын философи, нийгмийн шинжлэх ухааны судалгааны чухал төсөл, улсын "Есдүгээр таван жил" ба "Аравдугаар таван жилийн төлөвлөлт"-ийн гол хэвлэх номын төлөвлөгөө болон ӨМӨЗО-ы соёлын хөгжлийн хөтөлбөрийн гол гол номын гарчигт жагсжээ.
"Монгол судлалын нэвтэрхий толь"-ийн Редакцын зөвлөлийн орлогч ерөнхий редактор, Фондын захирал Бүрэнбаяр илэрхийлэхдээ, энэхүү томоохон толь бичиг нь илүү олон уншигчдад ашиг тусаа өгч, багш сурагчдын мэдлэгийг нэмэгдүүлж, олон олон хүүхдийг үндэстний шилдэг соёлоор тэжээж, бүх нийгэмд соёлын өвийг залгамжлах ач холбогдолтой байгаасай хэмээн хүсэж байна гэжээ.
