solongonews
Монголын номын санчид Хуучин Барга хошууны номын сантай танилцав
2019-12-09 16:11
Монгол Улсын номын санчид Хуучин Барга хошууны номын сантай танилцав.

Монгол Улсын номын санчид ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Хуучин Барга хошууны номын сангийн уншлагын тасаг, сурвалжлан найруулах тасаг, электрон уншлагын тасаг, хүүхдийн уншлагын тасаг, өөрөө сурах тасаг зэрэгтэй танилцав.

Номын сангийн хөгжлийн бүтээн байгуулалт, ном сэтгүүлээ хэрхэн хадгалах, толь бичгийн ашиглалтын талаар ойлголт авч, "Монголын нууц товчоон", "Чингис хааны билиг сургаалын чуулган", "Барга ардын дуу", "Монгол-Буриадын түүх" зэрэг номыг бахархан уншиж, туршлагаа солилцсон байна. Ярилцах хурал зохион байгуулж, номын сангийн менежментийн тухай санал бодлоо солилцлоо. 

Монгол Улсын соёлын яамны мэргэжилтэн Баяр хэлэхдээ: - Хуучин Барга хошууны номын сангийн нөөц баялаг маш сайн байна. Монголоороо ярилцаж, мэргэжлийн асуудлуудаа харилцан ойлголцлоо. Монголын уран зохиолын гурван оргил, Хуучин Барга хошууны номын санд маш сайхан хадгалагдаж, уншигч олон судалж уншиж байгаа нь бахархал төрүүлж байна. "Монголын нууц товчоон", "Гэсэр", "Жангар"-аа уншсан шилдэг уншигчийг хөхүүлэн шагнаж, хүүхдийн дунд дүрийг нь амилуулан, ойлголт сэтгэгдлээ хуваалцдаг үйл ажиллагааг үргэлж өрнүүлж, хүүхэд багачуудад оюуны шим хүртээх ёстой гэжээ.

Монгол Улсын төлөөлөгчид Хөлөнбуйр хотын Хуучин Барга хошууны номын санд "Монголын уран барилга" хэмээх номоо бэлэглэж, тус номын сангаас "Барга ардын уламжлалт гар урлал" гэсэн номыг хариу бэлэг болгон барьжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл