solongonews
Фэнюнь-2H хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2018-06-06 11:18
Фэнюнь-2H хиймэл дагуулыг амжилттай хөөргөв.

Хятадын Шичаны хиймэл дагуул хөөргөх төвөөс Фэнюнь-2H хиймэл дагуулыг 06 дугаар сарын 05-ны өдрийн 21 цаг 07 минутад амжилттай хөөргөсөн байна. Энэ нь Фэнюнь-2 хиймэл дагуулын төслийн хүрээний эцсийн дагуул юм. Энэ дагуул Хятадын цаг агаарын хяналтын системийн хүчин чадлыг дээшлүүлэхэд үйлчлэх юм. Тус дагуул тойрог замын туршилтаа хийсний дараа тойрог замдаа тохируулалт хийж, "Бүс ба зам"-ын хүрээний мэдээллийн бүс, гамшгаас урьчилан сэргийлэх, гамшгаас зайлуулах салбарт үйлчилж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтад илүү их хувь нэмэр оруулах болно.

Хятад бол туйлын болон тайван тойрог замын цаг уурын хиймэл дагуултай дэлхийн цөөн хэдэн орны нэг юм. Хятад улс цаг уурын 17 хиймэл дагуул хөөргөсний 8 нь тойрог замдаа ажилласаар байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл