Хятад улсын дотоодын 11 музейд хадгалж байсан түүхийн дурсгалт бодисын “Хайюйхүйтүн - Юань гүрний шаазан соёлын үзэсгэлэн” энэ сарын 21-нд Хятад улсын үндэсний музейд нээгджээ. Энэхүү үзэсгэлэнг Хятад улсын үндэсний музей санаачлан зохион байгуулж байгаа аж.

Үзэсгэлэнд Юань гүрний шаазан хэрэгслээр гол болгосон Юань гүрний шаазан эдлэлийн түүх, соёл, шинжлэх ухаан, гоо сайхны зэрэг 96 түүхийн дурсгалт эдлэл хэрэгслийг дэлгэжээ.

Юань гүрний үеийн хүмүүсийн амьдралын зуршил, зан заншил, бодисын соёл, урлан бүтээх онцлог болон тухайн үеийн нийгмийн өөрчлөлт, дотоод гадаадын соёлын солилцоог харуулсан байна. Үзэсгэлэн 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжлэх аж.


